Гадаад мэдээДЭЛХИЙ

Ливид үерийн улмаас нас барагсдын тоо 20 мянга давж магадгүй

Ливи улсын хойд хэсэгт оршдог Дерна хотод Даниел хар шуурганы улмаас маш хүчтэй үер буусан. Одоогийн байдлаар 6000 гаруй хүн амь насаа алдсан байна. Мөн Ливийн Улаан хавирган сар байгууллага 10 мянга гаруй хүн ор сураггүй алга болсон гэж мэдэгдсэн.

Харин Дерна хотод үйл ажиллагаа явуулдаг Аль-Байда эмнэлгийн захирал Абдул Рахим Мазик нас барсан хүмүүсийн тоо 20 мянга давж магадгүй гэжээ. Гамшгийн улмаас нас барсан хүмүүсийн тоог гаргахад цаг хугацаа орно. Мөн сүйрсэн дэд бүтцийг сэргээхийн тулд олон тэрбум ам.доллар шаардагдах аж.

Ливи улсын баруун бүсийг удирддаг захиргааны сайд Хичем Абу Чкиуат “Тэнгисээс хүмүүсийн цогцос олдсоор” байна хэмээжээ. Олон улсын цагаачлалын байгууллага лхагва гарагт /2023.09.13/ мэдэгдэл хийснээр Даниел хар шуурганы улмаас 30 мянган хүн нүүн шилжсэн байна.

Дерна хотод одоогийн байдлаар хоёр хээрийн эмнэлэг яаралтай ажиллуулж байгаа. Гэтэл тус хоёр эмнэлэг бараг л цогцос хадгалах төв болсон тул шинээр хээрийн эмнэлэг босгох шаардлага тулгарчээ. Үүнээс гадна хоол хүнс, ундны цэвэр усны хомстол үүссэн тул нөхцөл байдал хүндхэн байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button