Гадаад мэдээДЭЛХИЙ

Марокко: 72 цагийн алтан хугацаа өнгөрч, нас барагсдын тоо 2900 боллоо

Өнгөрсөн баасан гарагт /2023.09.15/ 6.8 магнитуд хүчтэй газар хөдлөлт болж 2901 хүн нас барж, 5530 хүн гэмтэж, бэртсэн. Газар хөдлөлтийн дараа хүн аврагдах боломж хамгийн их байдаг 72 цаг буюу алтан хугацаа аль хэзээний өнгөрсөн.

Гэхдээ нурангид дарагдсан хүмүүс үүнээс ч илүү удаан хугацааны турш амь тэмцсэний эцэст аврагдсан тохиолдлууд бий. Ийм учраас аврагчид итгэл тээн, хайгуулын ажиллагаагаа хичээнгүйлэн явуулж байгаа аж. Газар хөдлөлтийн үлдэц чичиргээ одоо хүртэл мэдрэгдэж буй. Үлдэгдэл чичиргээний улмаас Ими Н’Тала тосгонд нэг хүн бэртжээ.

Гаднын орнуудаас аврах ажиллагаанд туслахаар ирсэн Катар улсын гал түймэртэй тэмцэх албаны ажилтан Фахас Абдулла Аль Досанри “Бид олон газар ажиллаж байна” хэмээж, зарим тосгонд авто замаар хүрэх боломжгүй хэвээр байгаа нь хүндрэл учруулж буйг ярьсан юм.  

Газар хөдлөлтөд хамгийн хүчтэй нэрвэгдсэн тосгонуудад Мароккогийн засгийн газар майхан тарааж өгсөн байна. Тихт тосгоны оршин суугч, 18 настай Афра Фузиа “Бидэнд хоол хүнс, хөнжил хандивласан. Гэхдээ орогнох газар байхгүй. Удахгүй борооны улирал эхэлж, хүйтэрнэ. Энд зөндөө хүүхэд байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: Korea Times, Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-14 12:17

Өнөөдөр 2023.09.14-ний өдөр. 2023.09.15-ны өдөр болоогүй байгаа шүү

Холбоотой мэдээ

Back to top button