Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд ковидийн ес дэх давлагаа эхэлжээ

Япон улсын эрүүл мэндийн албан тушаалтан ковид-19-ийн ес дэх давлагаа улсад нь эхэлснийг зарлажээ. Тус улс тавдугаар сард ковидийн өвчний зэрэглэлийг бууруулснаас хойш хамгийн их тооны шинэ халдвар бүртгэн авсан байна.

Даваа гарагт /2023.09.11/ Японы Эрүүл мэндийн яамны сайд Кацүнобү Като Осака хотноо үг хэлэхдээ “Засгийн газар халдварыг 1, 2, 3-р давлагаа гэж тоолж байгаагүй. Гэхдээ зарчмын хувьд ярихад 9-р давлагаа эхэлсэн байгаа” гэж хэлжээ.

Тэрбээр нэмж “Халдвар ихэвлчэн зуны улиралд ихсэж, 8-р сарын дундуур болон Обон амралтын өдрүүдээр оргил цэгтээ хүрдэг. Бид халдвар дэгдэлтийн дээд цэгтээ хүрээгүй байгаа” гэж хэлээд халдвар хамгааллын дэглэм сахихыг уриалсан байна.

Японд наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-ны өдрийн хооронд 5 мянга гаруй эмнэлгийн байгууллагуудад коронавирусийн 101,289 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Тохиолдлыг мужаар нь авч үзвэл, Иватэ мужид долоо хоногт нэгж эмнэлэгт бүртгэгдсэн тоо дунджаар 35.24 байгаа нь Япон дахь хамгийн өндөр үзүүлэлт. Тус улсын 37 мужид энэ тохиолдлын тоо нэмэгдсэн юм.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button