Газрын тосны үнэ цойллоо. Дэлхийн зах зээлд юу болов
Газрын тосны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Тодруулбал, нэг баррель нь 92.28 ам.долларт хүрээд байна. Мягмар гарагт брент маркийн нефтийн үнэ нэг баррель нь 91 ам.доллорт хүрч, улмаар дээрх өсөлтийг харууллаа.
Энэ үеэр "OPEC+" шинэ тайлангаа танилцуулсан юм. Тэдний тайланд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд байгаагүй хомсдол нүүрлэнэ хэмээн тэмдэглэсэн нь зах зээлийн шинжээчдийн анхаарлыг татаад байна.
Мөн тайланд дурдсанаар энэ оны IV улиралд газрын тосны зах зээлд өдрийн 3.3 сая баррелийн хомсдол үүсэх эрсдэлтэй хэмээн мэдэгдэв.
Тэгвэл дэлхийн улс орнууд энэ үед ямар байр суурьтай байгаа вэ.
НЭГТ. Нигери: Нефтийн хулгайтай тэмцэж байна.
Тэдний хувьд олборлолтын өсөлтөө нэмээгүй. Тодруулбал, нефть экспортлогч орнуудын байгууллагын квотоос доогуур олборлолт хийсээр байгаа тул өсөлтөө нэмэгдүүлэхгүй байгаа билээ.
Тэдний хувьд нефть олборлолт нь долоодугаар сард өдөрт нэг сая баррелиас наймдугаар сард 1.1 сая баррель болж өссөн байдаг. Түүгээр ч зогсохгүй тус улсын Газрын тосны зохицуулах хорооноос мэдээлснээр нефть олборлолт нь өдөрт 1.4 сая баррель болж өссөн хэмээжээ.
Тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Нуху Рибадугийн хэлснээр тус улс өдөрт 400 мянган баррель газрын тосоо алдаж байгаа аж. Тиймээс Нигери газрын тосны хулгайтай тэмцэх тэмцлээ сайжруулна хэмээж буй.
ХОЁРТ. ОХУ: Экспортын орлого нь 17.1 тэрбум ам.долларт хүрэв.
ОХУ-ын нефтийн экспортын орлого наймдугаар сард 17.1 тэрбум ам.доллар болж, долоодугаар сартай харьцуулахад 1.8 тэрбумаар өссөн үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн сард нефтийн үнэ нэг баррель нь 80-85 ам.долларт хүрсэн. Энэ сарын эхээр ОХУ нийлүүлэлтээ 2023 оныг дуустал бууруулсны дараа 90 ам.долларт хүрч байлаа.
ОХУ-ын нефтийн болон шатахууны нийт экспорт долоодугаар сараас өдөрт ойролцоогоор 150 мянган баррелиар буурч, наймдугаар сард 7.2 сая баррельд хүрч байсан билээ.
Олон улсын нефтийн үнэ өсөж, Оросын түүхий нефтийн Брент маркийн үнэ багассан нь наймдугаар сард далайгаар тээвэрлэсэн тээвэрлэлт багассан ч Путины экспортын орлого нэмэгдэхэд хүргэсэн.
ГУРАВТ. Саудын Араб: Газрын тосны үнэ 100 ам.долларт хүрнэ.
Саудын Арбаын хувьд газрын тосны үнэ 100 ам.долларт хүрээд бана. Тус улсын хувьд сүүлийн нэг жил хагасын хугацаанд олж авсан үнийн хүч юм.
Нефтийн эрэлттэй холбоотойгоор цаашид ч газрын тосны үнэ өсөх хандлагатай байгаа бөгөөд Саудын Арабын зүгээс олборлолтоо энэ оны төгсгөл хүртэл бууруулах шийдвэрээсээ ухрахгүй юм.
Ирэх сард олборлолтоо өдөрт есөн сая баррель буюу сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүргэх билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросд хориг тавьснаас үүдсэн өсөлт АНУ болон барууныхан үүнийг л хүсээд байгаа . АНУ өөрсдөө зэвсэг болон нефтээр ашиг олох сонирхолтойгоор хориг тавьсан нь хөгжил буурай орон , мөн баруун европынхон ч өөрсдөө үйлийн лайгаа эдлэж байгаа нь энэ . УКРАЙН бол АНУ @ барууны зэвсэгийн туршилтын т�##�бай , өгөөш тэдний төлөө л улс орноо зольж байгаа юм .