АНУ-ын Конгрессын гишүүн вэйп татаж байгаад тоглолтоос хөөгджээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Лорен Боберт “Beetlejuice: The Musical” шоуны үеэр ёс зүн алдаа гаргасан тул тоглолтоос хөөгдсөн байна. Тэрбээр Денвер хотын “Temple Boyne Bell” театрт болж байсан шоуны үеэр цахилгаан тамхи татсан тул хөөгдсөн юм.
“Denver Post” сонин мэдээлснээс харвал театрын ажилчид Боберт болон түүнтэй хамт явж байсан хүнийг электрон тамхи татан, дуулж, дүрс бичлэг хийн үймээн үүсгэсэн гэж ярьсан байна.

Тоглолтыг үзэж байсан хүмүүс тэднийг үймээн үүсгэхээ болихыг эхлээд анхааруулжээ. Тэгтэл хоёрдугаар хэсэг эхлэхэд Боберт хамт явж байсан залуутайгаа хамт тоглолтын чанга дуу гарган, бичлэг хийж байна гэх гомдол үзэгчид ажилтнуудад гаргасан аж.
Театрын ажилчин болсон явдлын талаар “Надад тоглолтоос гарахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би театраас гарахгүй бол, зөвшөөрөлгүйгээр энэ өрөөнд байгаа хэрэгт та хоёр унана шүү гэж хэлсэн. Ингэж хэлээд байхад л үйлчлүүлэгчид гараагүй. Дараа нь би цагдаа дуудна шүү гэхэд тэг л дээ гэж хариулсан” гэжээ.
Эх сурвалж: Unilad
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.