НИЙГЭМНийгэм мэдээ
Төв аймагт гурвалжин будааны бүтээгдэхүүнийг туршжээ
Төв аймгийн Жаргалант сумын “Жаргалант Харвест” ХХК 150 га талбайд гурвалжин будаа тариалжээ.
Тодруулбал, уг компани нь китабасэ сортын гурвалжин будааг дөрвөн жил тариалсан юм байна. Улмаар өөрийн цехэд боловсруулан гурвалжин будааны гурилыг гарган авдаг ажээ.
Тус компани гурвалжин будааны гурилыг үйлдвэрлэж, экспортлодог байсан аж. 2018, 2019 онд Япон улс руу бүтээгдэхүүнээ экспортолж байсан ч коронавирусний халдварын тархалтаас тус ажил зогссон байна.
Монгол Улсдаа худалдаанд гаргаж үзсэн боловч улаанбуудайн гурил, бүхэл үрийн гурилаас өөр технологийн дагуу зуурдаг учраас хэрэглэгчдэд төдийлөн хүрч чадаагүй ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мишээл дээр үзэсгэлэн худ�##�даанаас авсан үнэр амт нь гое байсан харин хүмүүс мэдэж сонираохгүй байсан .Сурт�##�чилгааны төл дээр менежмент дутуу юм шиг . Уг нь Оросынхоос ч илүү сайхан үнэр амттай байсан даа
Маш сайхан сүү хийгээч, үнэхээр гоё болдог.