НИЙГЭМНийгэм мэдээ
Аудиометрийн шинжилгээг ЭМДС-гаас 100 хувь хариуцна

Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний зөвлөлийн энэ оны наймдугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хамаарах 212 шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан билээ.
Иргэд дараах оношилгоо, шинжилгээг эмчийн заалтаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн аль ч эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн тохиолдолд огт төлбөр төлөхгүй.

Товчоор бол амбулаторийн тусламж, үйлчилгээ, дуу авианы шинжилгээ буюу аудиометрийн шинжилгээг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцна гэсэн үг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.