НИЙГЭМНийгэм мэдээ

Францын алдарт HS компани Дорнодын адууны арьс, сүүлээр 2025 онд цүнх гаргана

Францын HS компани адууны сүүл болон арьсаар цүнх, бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр болжээ.

Тодруулбал, Дорнод аймагт тус компанийн цүнхний үйлдвэрлэлийн хэсгийнхэн өнгөрсөн сард ажилласан байна. Энэ үеэр судалгаа хийсэн бөгөөд үр дүнд нь Дорнодын адууны сүүл цүнх үйлдвэрлэхэд хамгийн тохиромжтой түүхий эд болно хэмээн үзсэн байна.

Судалгааны үр дүнд хоёр жилийн дараа буюу 2025 оноос цүнх үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд нийлүүлэхээ мэдэгджээ.

Эхний ээлжинд 2000 ширхэг арьс, 500 ширхэг сүүлийг тус компанид нийлүүлсэн байна.

Уг үйл ажиллагаанд “Зүүн хойд Азийн байгаль орчин, ХАА-н судалгааны төв” ТББ, Францын HS компани хамтран оролцож байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button