ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Өмнөговь дахь "Улаан нуур-15" цооногоос 25 метрийн зузаан хийтэй нүүрсийг илрүүлэв

"Jade Gas" компани Өмнөговь аймагт нүүрсний давхаргын метан хийн туршилтын хөтөлбөрийнхөө талаарх сүүлийн үеийн мэдээллийг гаргалаа.

"Улаан нуур-15" туршилтын төслийн өрөмдлөг нийт 563.9 метрийн гүнд хүрсэн байна. Улмаар 25 метрийн зузаан хийтэй нүүрс илрүүлжээ. Ингэхдээ 524-551 метрийн хооронд хийн десорбцийн хэмжилтийн зорилгоор 32 нүүрсний цөмийн дээжийг гаргаж авсан байна.

Тэдний хувьд удахгүй хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөрийн дөрвөн цооногийг шаардлага хангасан хэмээн үзжээ. Тодруулбал, "Улаан нуур -5, 7, 11 болон 15" юм.

Уг туршилтын хөтөлбөрийг 3-6 сарын дараа эхлүүлэх товтой байна. Үүний дараагаар арилжааны хэлэлцүүлэгтэй холбоотойгоор компанийн талаас боломжит нөөцийн захиалгын процесс рүү шилжих юм байна.

Төслийг гүйцэтгэгч "Мajor Drilling" компани "Schramm TXD 200" өрөмдлөгийн машинийг Өмнөд Америкийн Чилийн боомтоор авч байгаа гэдгээ наймдугаар сард мэдээлсэн. Уг машин нь газрын тос, байгалийн хийн зориулалтаар ашиглахад тохиромжтойгоос гадна Монголд хэрэглэж буй энэ төрлийн анхны өрмийн машин болох ажээ. Энэхүү өрмийн машин нь 1000 метрээс гүн цооногийг өрөмдөх чадвартай юм байна.

Улмаар эхний цооногоо ирэх арваннэгдүгээр сарын эхээр өрөмдөхөөр тооцоолжээ. Уг төсөл нь өмнөх өрөмдсөн хий бүхий давхаргатай холбогдохын тулд 0 ба III давхарга руу чиглэх юм байна.

Уг үйл ажиллагааны талаар "Jade" компанийн гүйцэтгэх захирал Жо Бурк "Компанийн зүгээс Улаан нуурын орчмоос хийн давхарга бүхий нүүрсийг илрүүлсэндээ баяртай байна. Бидний туршилтын үйлдвэрлэлийн хөтөлбөр арваннэгдүгээр сард эхлэх юм. Манай компани Монголд эрчим хүчний цэвэр эх үүсвэрийг бий болгохыг зорьж байгаа нь манай төслийг урагшлахад тусалж байна" гэсэн юм. Ташрамд дурдахад, тус компани нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд Өмнөговь аймагт нүүрсний давхаргын метан хийн төслийн туршилтын үйлдвэрлэлээ эхлүүлэх гэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
mgl hyn
mgl hyn
2023-09-15 08:16

umnu gobi aimag nyyrs nereer uhuulsaar baigaad odoo duusahnee, yanaa umnu gobi chuudaa nutagaa anhaarna baigaa burkhan mini

Зочин
Зочин
2023-09-17 08:35

Гэрээ,гэрээгээ л ашигтай .эх оронч гэрээ байгаасай

Зочин
Зочин
2023-09-17 10:37

Өмнөговь бас хөвсгөлд байнга л газар хөдөлдөг боллоо суд�##�ж шинжилж бгаа хүн бна уу өрнийн говь маань монголчуудаа олон жил тэжээсэн

Зочин
Зочин
2023-09-17 20:05

Хэн хэндээ харилцан ашигтай хамтран ажиллав�##� ч яахав.гэхдээ л эзэн улс арай давуу эрхтэй байна шүүдээ.тэгж ажиллах гэрээ хийж чадахгүй бол петрочайна дорнодод юу хийж байгааг,оюу толгой хэзээ баярлуулахыг хэн ч мэдэхгүй зэрэг олон хэцүү асуудлууд шиг л болно.эцэст нь хэзээ ч сэргэхгүй ухсан нүхтэй л битгий хоцроосой билээ

Зочин
Зочин
2023-09-17 22:01

Зайлаа

Лантуу
Лантуу
2023-09-18 06:34

Ард түмэндээ хүртээлтэй ашиглах ёстой шүү. Хэдхэн дарга гадны хог шааруудын эзэмшилд очихыг Монголын ард түмэн зөвшөөрөх ёсгүй . Яагаад гэвэл энэ бүх баялаг Монголын газар нутагт байгаа дээр нь амьдардаг ард түмний өмч мөн .

Холбоотой мэдээ

Back to top button