Энтертайнмент

“The medicine Buddha” баримтат кино “Гэгээнтэн” театрт нээлтээ хийлээ

Монгол Улсын гавьяат эмч, хамба лам Д.Нацагдоржийн амьдралын тухай өгүүлсэн “The Medicine Buddha” баримтат кино өнөөдөр /2019.11.04/ Гэгээнтэн кино театрт нээлтээ хийлээ. “Гэгээнтэн” цогцолборт болсон нээлтэд шашин төрийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, уламжлалт анагаах ухааны салбарт ажиллаж, сурч байгаа хүмүүс оролцсон байна. Английн “EYE-CUE FILMS”-ийн “Дэлхийн соён гэгээрүүлэгчид” цуврал баримтат киноны хүрээнд тус киног бүтээжээ.

Киноны найруулагчаар Британийн найруулагч Бенжамин Жонс ажиллажээ. Тэрбээр 2003 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг “Candy Bar Kid” киногоороо, 2008 онд “HD FEST” наадмын “Шилдэг инээдмийн богино хэмжээний кино” шагналыг “Traffic Warden” киногоороо тус тус хүртэж байжээ.

Харин зөвлөх продюсероор Константин Палвидис, зураглаачаар Жерри Васбентер нар ажилласан бол киноны тайлбарыг Холливудын алдарт жүжигчин Бэн Кингсли уншсан юм. Жерри Васбентер нь өмнө нь “Бөгжний эзэн” болон “Гравити” зэрэг холливудын кинонуудын зураг авалтыг хийж гүйцэтгэж байсан дэлхийн нэрт зураглаачдын нэг аж.

Эдгээр дэлхийн томчуудын бүтээсэн “The Medicine Buddha” кино нь 2018 онд Монголын үндэсний кино урлагийн академийн “Академи авардс-2018″ наадмын “Шилдэг баримтат кино”-гоор шалгарсан бөгөөд өнөөдөр монголчуудад албан ёсоор нээлтээ хийж байгаа нь энэ юм байна.

Дашрамд, уг киноны зураг авалтыг сар гаруй хугацаанд үргэлжилсэн ба зураг авалт АНУ-ын Лондон хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Завхан аймгийн Цагаанчулуут суманд хийсэн ажээ.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button