Нийгмийн

“Шалгагдан, саатуулагдвал НОМ БИЧНЭ”

АТГ-аас Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхмүүдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь нэгэн үес олон нийтийн анхаарлыг татсан. Тухайлахад, Ерөнхий сайд асан С.Баярыг саатуулах үеэр АТГ-ын дарга асан Х.Энхжаргал тусгай өрөөнд түүнтэй хамт хоол идсэн, биеийн байдал нь хүндэрч, эмнэлэгт хэвтсэн гээд дуулиантайхан түүхтэй хоригдсон билээ.

Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р  ангид 60 хоног саатуулагдсаныхаа дараа “Жаран хоног-Жараны бутархай” нэртэй ном бичиж, анхны хэвлэлт нь долоо хоногийн дотор дууссан билээ. Ерөнхий сайд асан С.Баяр “Жаран хоног-Жараны бутархай” номоо бичснийхээ дараа сошиал орчинд идэвхтэй болж, жиргээнд нэгдэх зэргээр ер бусын “ард түмэнсэг” хүн болсон юм.

Саяхан “Энэ үдэш би “7 сарын 1 ” гэдгийг бичиж дуусгав. Яаж хэвлүүлэх вэ. Сая хуудаслан тоолов. Тэгтэл 60 хувь “нууц” , “маш нууц”, “маш нууц – онц чухал” тамгатай баримт ашигласан аж.Уг нь нууцлаад байх сүртэй юм алга.Түйтэр хэллэгээр бол “түй май” л юм даа… Түйтэр надад туслах уу?” хэмээн жиргэсэн нь бас л олны анхаарлыг татаад амжсан.

Харин энэ удаа Сангийн сайд асан С.Баярцогт Оюутолгойн гэрээний асуудлаар ном бичснээ олон нийтэд зарлалаа. Хэвлэлийн хурлын үеэр асуулт асуух гэсэн сэтгүүлчид тэрбээр “Энэ номыг уншчихаад асуулт асуугаарай” гэсэн үгээр хариулт өгөв.

Тэрбээр ном бичих болсон шалтгаанаа “2018 онд АТГ-аас надад Оюутолгойн гэрээг хийхтэй холбогдуулан, надад эрүүгийн хэрэг үүсгэж, 73 хоног хорьсон.Намайг гэрч,сэжигтэн,яллагдагчаар татсан үндэслэл нь Оюутолгойн гэрээний Монголд ашигтай нэг заалт, энэ гэрээг хүчин төгөлдөр болгоход үр өгөөжийн 434 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн арга хоёрыг буруутгасан байдаг. Хуулийнхан энэ гэрээний зарим зүйл заалтыг мэддэггүй” гэж тайлбарласан юм.

Өөрөөр хэлбэл, Сангийн сайд асан С.Баярцогт Оюутолгойн гэрээний асуудлаарх олон нийтийн ойлгоход бэрхтэй зарим асуудлыг тайлбарлаж, “соён гэгээрүүлэх”-ийг зорьсон байна. Харин Ерөнхий  сайд асан С.Баярын ном нь бүхэлдээ дурсамж, улс төрийн хүрээний ой санамж, богино өгүүлбэр бүхий сонирхолтой бичвэрээс бүрдсэнээрээ С.Баярцогтынхоос ялгаатай. Ижил тал нь, тэд шалгагдан, саатуулагдаад ном бичицгээсэн явдал байв.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2019-11-04 20:25

МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ БАСАМЖИЛЖ ДОРОМЖИЛ БАЙГАА БАЯР БАЯРЦОГТ ХОЁРЫН ХӨРӨНГӨ ОФФШОР БҮГДИЙГ НЬ ХУРААЖ УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОЖ ШОРОНД НЬ ЯВУУЛААЧ ТӨР ЗАСАГ ХУУЛЬ ГЭЖ БАЙДАГ ЮМ БОЛ

Зочин
Зочин
2019-11-05 07:19
Reply to  Иргэн

Өөрсдийгөө өмөөрч элдэв юм эрээчиж ард түмний тархийг угаах гэсэн зүйл анги байдаг бол тэр зүйлд зааснаар яллаж бичсэн тэмдэглэлүүдийг нь хурааж устг�##�д оруулах хэрэгтэй.Хэнд хэрэгтэй гэж элдэв юм бичиж хийсэн хэргээ хаацайлах гээд байгаа юм.Авлиг�##�ын мөнгийг нь улсын орлого болгож хийсэн хэрэгт нь яагаад ял өгч шоронд хийхгүй байна.

Холбоотой мэдээ

Back to top button