Хаванагаас мэдээлж байна: Фидель Кастрогийн ард түмэн манай Ерөнхийлөгчийг онцгой хүндэтгэн угтлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 14-ний 12.30 цагт БНКУ-ын Хавана хотноо хүрэлцэн ирлээ. Энэ бол Кубийн цагаар.
Хавана хотод болох ихээхэн чухал ач холбогдол бүхий үйл ажиллагааг сурвалжлахаар энд ирснээс нэг хоногийн дараа бид ийнхүү Ерөнхийлөгчөө угтаж авсан юм.
Хөгжиж буй орнуудын нэгдэл “77-гийн бүлэг” энэ жил Хавана хотноо чуулна. “77 ба БНХАУ” гэж ч тодотгодог. Уг том хэмжээний уулзалтыг зохион байгуулахын тулд куба хүмүүс эрвийх, дэрвийхээрээ хичээж байгаа гэж сонслоо. Тэр жил манайд АСЕМ-ын хурал болоход бид хэрхсэн билээ, санаанд орно.

Эндхийн томоохон бүх зочид буудлуудын үүдэнд “Cumbre del Grupo de los 77 y Chinа” хэмээх пайз самбар өлгөсөн байна. Хэдийгээр Хаванагийн машин зам чөлөөтэй, замын цагдаа ч үгүй, түгжрэл гэж тэдний зүүдэнд ч орохооргүй харагдавч манай улсын зочид төлөөлөгчдийг тодорхой хамгаалалт, хязгаарлалтын хамт угтан авсан нь анзаарагдсан.
Куба бол өнөө цагт социалист тогтолцоог хадгалж үлдсэн гарын таван хуруунд багтах орнуудын нэг. АНУ-аас тулгасан эдийн засаг хийгээд цэрэг зэвсгийн олон хоригоос шалтгаалж, “ногоон”-оос хараат бусаар хөгжих өөрсдийн гарцыг тэд эрэлхийлж байгаа.
Бүгд Найрамдах Куба улсын ерөнхийлөгч Мигель Диаз-Канель “77-гийн бүлэг”-ийн орнуудаас Монголыг онцгой чухалчилж авч үзжээ. Албан ёсоор, өөрийн гарын үсэг бүхий урилгыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд илгээсэн байна.
Арай өөрөөр хэлэх юм бол, энд “77-гийн бүлэг”-ийн 134 орны төлөөлөгч чуулна. Тэр дундаас Монгол Улсын Ерөнхийлөгчид урьдчилан урилга хүргүүлсэн, мөн ерөнхийлөгчийн ордондоо хүндэтгэлтэй угтсан авсан нь анхаарал татаж, ялгарч байна. “77-гийн бүлэг” чуулахаас өмнө хоёр улсын төрийн тэргүүн ийнхүү энэ өдөр уулзлаа.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг уулзалтад нэвтрүүлээгүй. Харин дараа нь албаны эх сурвалжаас сонсох нь ээ, халуун дулаан, ойр уур амьсгал дор уулзалт болж өнгөрчээ. Ялангуяа манай улсын талаас, урт удаан түүхэн харилцаагаа, урьдын айлчлал, уулзалтуудаа дурдахад Мигель Диаз-Канель их талархан хүлээж авчээ.
Мөн Куба улсад тохиолдсон аливаа гамшиг, зовлонгийн үед үргэлж эмгэнэл илэрхийлж байсанд тэрбээр онцлон талархсан байна.
Өмнө нь манай тал Кубийн ерөнхийлөгчийг урьсан ч цар тахлын үе таарчээ. Энэ удаа урилгаа албан ёсоор тавихад Мигель Диаз-Канель эргэлзэх зүйлгүй зөвшөөрч, дараа жил айлчлан очихоо илэрхийлээд, нарийн деталь цагаа ч товлон тогтож амжжээ.
Куба улс социалист дэглэмээ хадгалж үлдсэн, мөн АНУ-аас тавьсан олон хориг арга хэмжээний улмаас хөгжил хоцрогдолтой. “Монголын 1990-ээд онд эргээд оччихсон юм шиг” гэдэг сэтгэгдлийг Хаванад анх ирж буй монголчууд их хэлдэг юм байна. Энэ сонирхолтой орны Монголыг сонирхсон, анхаарсан шалтгааныг том агуулгаар нь, гадаад бодлогын суурь үзэл баримтлалд тулгуурлан удахгүй тоймлон бичиж хүргэх болно.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНКУ-ын ерөнхийлөгчтэй уулзсаны дараа, гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяртай товч ярилцсанаа нийтэлнэ.
Ташрамд, Монголын 11 оюутан Кубад суралцаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг зочид буудалдаа орж ирэхийг тосон зогсож байхад “Оюутан уу” хэмээгээд шуудхан гар барьсан нь энд суралцаж буй оюутнууддаа ихээхэн анхаарал хандуулж, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт чухалчлан хүрч ирсэн нь тод анзаарагдсан юм. Ерөнхийлөгч энэ өдөр Кубад суралцаж буй 11 оюутантайгаа уулзлаа. Уулзалтын сурвалжилгыг мөн удахгүй хүргэнэ.
Өндөр хөгжилтэй, бүгдийн, бусдын мөрөөдөл бус Кубад ирж, нарийн мэргэжил эзэмшиж байгаа монгол оюутнууд улсынхаа Ерөнхийлөгчтэй юу ярьсан, уур амьсгалаас юуг онцолж анзаарч болох байсан нь анхаарал татах болов уу.
Карибын тэнгисээр хүрээлэгдсэн, Фидель Кастрогоос өмнө туж бусдын эрхшээлд байхын эсрэг тэмцэж ирсэн түүхтэй, асар найрсаг ард түмэнтэй бас дэндүү гэмээр чийглэг, бүгчим энэ орноос бид мэдээ мэдээллийг шуурхай, бас онцлог агуулгаар тайлбарлан хүргэхээр ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Фидель Кастротай уулзаж байна уу
Юун ч сүржин гарчигтай юм. Гаднын зочныг угтдаг ёсоороо угтаж байгаа ш дээ. Кастрогийн ард түмэн гэж юу байсан юм? Монгол хэлний мэдлэг нойл!
yamar pyaldaga bichleg ve?!?!???? bur ogiudas hurch bn
Куба биш харин энэ нийтлэлийг харахад сэтгүүлчид пялдагадаад хуучин нийгэмдээ оччихсон юм биш үү ккк
Үр дүнгүй айлчил�##� хийхээ болимоор юм.