Гадаад мэдээДЭЛХИЙ

Сөүл БНАСАУ, ОХУ-ын хооронд цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулав

Пүрэв гарагт /2023.09.14/ Сөүл мэдэгдэл хийхдээ БНАСАУ, ОХУ хоёр НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн зэвсгийн наймаа, цэргийн хамтын ажиллагаатай холбоо бүхий тогтоолыг зөрчвөл шангаа хүртэнэ гэж анхааруулжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн лхагва гарагт /2023.09.13/ Восточный сансрын баазад дээд хэмжээний уулзалт хийсэн.

Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (NSC) мэдэгдэл хийхдээ “Хойд Солонгос болон ОХУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчиж, манай орны аюулгүй байдалд заналхийлэл учруулбал шангаа хүртэх болно” гэж хэлжээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чо Тэ Ён, мөн Гадаад хэргийн сайд Пак Жин, Батлан хамгаалахын сайд И Жон Суп зэрэг ҮАБЗ-ийн хорооны гишүүд Пёнян, Москваг НҮБ-ын тогтоолын дагуу цэргийн хамтын ажиллагаа эхлүүлэхгүй байхыг уриалсан юм. Мөн тэд ОХУ-ыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний хувьд зэвсгийн худалдаа хийхгүй байх тогтоолыг мөрдөх ёстой гэсэн байна.:

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-15 12:43

Хи хи хи ямар шан юм бол доо

Зочин
Зочин
2023-09-16 09:59
Reply to  Зочин

Хойдуудаасаа айгаад байж 2 оронд бүр байхгүй шүү дээ.Өөрсдөө АНУтай цэргийн хамтын ажиллагаа явуулдаг орон доо

Зочин
Зочин
2023-09-15 21:30

Үхсэн баас яаж шан хүртээх юм бол доо.

Холбоотой мэдээ

Back to top button