Володимир Зеленський АНУ-д айлчилж, Жо Байдентай уулзана
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ирэх долоо хоногт АНУ-д айлчилж, Цагаан ордон болон Конгресст зочлох төлөвтэй байна. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн уулзалтад оролцохтой давхцан Байдентэй уулзах юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Нью-Йорк хотноо 18-наас 19-ний хооронд хуралдана. Тус хуралдаанд дэлхийн орнуудын төрийн тэргүүнүүд ирж, 2030 он хүртэлх хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хэрэгжилттэй танилцана.
Зеленьский өмнө нь 2022 оны арван хоёрдугаар сард АНУ-д айлчилсан. Тэрбээр тус айлчлалаараа Конгрессын хуралдааны өмнө үг хэлэхдээ америкчуудад талархан, илгээсэн мөнгө нь хандив бус дэлхийн аюулгүй байдалд оруулж буй хөрөнгө оруулалт гэсэн байдаг.
Тэгвэл энэ удаа Зеленський ирэх долоо хоногийн пүрэв гарагт /2023.09.21/ уулзана. Одоогийн байдлаар түүний айлчлалын хөтөлбөрийн талаарх мэдээлэл хомс байгаа. Гэхдээ Украин руу 24 тэрбум ам.доллар илгээх Байдены саналыг Конгресст мэтгэлцэж байгаа. Тийм учир энэ талаар Зеленський хэлэлцээндээ сөхөх магадлал өндөр юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.