Франц цацрагийн асуудлаар iPhone 12-ийг хориглосны дараа Бельги шалгаж эхлэв

Францын засгийн газрын агентлаг iPhone 12 утсыг хэтэрхий их цахилгаан соронзон цацраг ялгаруулдаг тул улсад нь худалдаалахыг хориглосон. Үндэсний давтамжийн агентлаг “Apple” компанид энэ доголдлыг хурдан ариглахын тулд боломжтой бүх арга хэрэгжүүлж эхлэхийг тушаасан билээ.
Утаснаас биед шингэх цацрагийн энергийн стандартын хэмжээ нь килограмм жинд 4 ватт. Гэвч тус агентлагийн хэмжсэнээр iPhone 12-ийн хэмжээ килограмм жинд 5.74 ватт байжээ. Энэ мэдэгдэл гарсны дараа Бельги Европын бусад орнууд мөн ижил шийдвэр гаргаж магадгүй гэж үзэн, пүрэв гарагт /2023.09.14/ iPhone 12 утсыг шалгаж эхэлсэн аж.

Одоогийн байдлаар Европын Холбоо iPhone 12-ийн тал дээр ямар нэгэн шийдвэр гаргахад эрт байна гэж үзэж буй. Европын Комисс бусад гишүүн орнуудын санал, шийдвэрийг хүлээж байгаа. Францын гаргасан дүгнэлтэд Европын бусад орнууд гурван хугацаанд энэ тал дээр саналаа илэрхийлэх эрхтэй байна.
Итали гэх мэт зарим улс одоогийн байдлаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй гэж мэдэгдсэн юм. Харин Нидерланд улсын дижитал хяналтын байгууллага энэ асуудлыг судалж байгаа, гэхдээ хэрэглэгчдийн аюулгүй байдалд учирсан хурц эрсдэл байхгүй хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.