Гадаад мэдээДЭЛХИЙ

Эрдэмтэд Мексикийн Конгресст харуулсан биет харийн хүнийх гэдэгт эргэлзэж байна

Мексик улсын Конгресс Үл мэдэгдэх нисдэг биетийн (UFO) талаарх анхны сонсголоо мягмар гарагт /2023.09.12/ хийсэн. Тус сонсголын үеэр Мексикийн хууль тогтоогчид харь гарагийн талаарх мэдээллүүдийг хүлээн авч, хоёр харийн хүний “цогцос” гэх зүйлийг харсан юм.

Сэтгүүлч Хайме Мауссан тэдгээр цогцсыг танилцуулсан. Мауссаны хэлж буйгаар, энэ хоёр цогцос нь дэлхийгээс үүсэлгүй, 2017 онд Перу улсын ойролцоо Назкагийн зурвас нэртэй газраас олдсон аж. Хорх дотор хэвтүүлсэн тус хоёр биет нь өргөн толгой, гурван хуруутай.

Тэгвэл хэд хэдэн эрдэмтэн тус харь гарагийн хүний цогцос гэх биетэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Тэдний нэг нь Мексикийн Үндэсний Автономит Их Сургуулийн одон орон судлаач Жулиета Фиерро. Тэдгээр биеийг рентген туяанд харж үзсэн нь хангалтгүй гэж Фиерро үзэж буй.

Мөн НАСА-гийн захирал Билл Нэлсон пүрэв гарагт /2023.09.14/ “Үл мэдэгдэх нисдэг биетийн талаарх яриаг сэнсаацлахаас илүү шинжлэх ухаанч байдлаар явуулах хэрэгтэй” гэжээ. НАСА-гийн судлаач Дэвид Спергель бидэнд тус хоёр сорьцын талаарх мэдээлэл хомс байгаа, ийм учир Мексикийн засгийн газар сорьцыг судлах боломж дэлхий дахинд өгөхийг хүссэн байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button