Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин Донецк мужид оршдог тосгоныг чөлөөлжээ

Украины арми сөрөг довтолгооны хүрээнд Донецк мужид оршдог Андриевка тосгоныг чөлөөлсөн гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар Донецк мужийн зарим хэсэг ОХУ-ын удирдлага дор байдаг.

Өчигдөр Украины Батлан хамгаалах яамны дэд сайд Анна Малиар өөрийн Телеграм хуудас дээрээ Андриевка тосгоныг эзэлсэн гэж мэдэгдсэн. Гэхдээ энэ мэдээллийг хугацаанаасаа өмнө хийсэн, Украин хараахан тус тосгоныг чөлөөлөх зорилгодоо хүрээгүй байгаа гэх мэдээлэл явж эхэлсэн юм.

Тэгвэл өнөө өглөө Украины “Suspline” сайт мэдээлэхдээ Жанжин штаб Андриевка тосгоныг чөлөөлсөн гэж мэдэгдсэн хэмээжээ. Украины арми сөрөг довтолгоогоо зургаадугаар сарын эхээр эхлүүлсэн. Тус довтолгоо эхний хоёр долоо хоногт эрчимтэй явсан ч сүүлийн үед царцаад байсан билээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button