С.Чинзориг сайдын матаас

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн дөрөвдүгээр сард "Эмнэлэгт эмчлүүлэхийн тулд 13А маягт авах гэж дугаарлах шаардлагагүй. "И-Монголиа"-гийн тусламжтайгаар авна" хэмээж байв. Гэвч бодит байдал дээр хэрэгжээгүй. Улмаар иргэд битгий хэл, эмч нарыг бухимдуулсаар байсан билээ.
Тодруулбал, эмч Э.Алтандөш "Би эрүүл мэндийн салбарынхаа тогтолцоог үнэхээр ойлгохоо болилоо. Би дүнхүүрч байхад иргэд бүүр мансуурах юм байна дөө. Нэгдүгээрт, Чих хамар хоолойн өвчнөө үзүүлэхээр цаг авахад 13А-гүй байхад болно. Гэтэл тухайн өвчнийг зөв оношилж, оношдоо тохирсон эмчилгээ хийхийн тулд MRI, компьютерт томографийн шинжилгээ хийлгэхээр илгээж байгаа юм. Очоод цаг авах гэхээр 13А шаардлагатай. Ингээд эцэст нь эмч "хүнд сурталтай" болж байна" хэмээн цахим орчинд байр сууриа илэрхийлж байлаа.
Гэтэл үүнийг нь салбарын сайд С.Чинзориг буруушааж, Э.Алтандөш эмчийн даргад хандаж, матаас илгээжээ.
Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн 2023.07.27 -нд Чиглэл хүргүүлэх тухай хэмээх бичигтээ, “ЭМДҮЗ-ийн тогтоолд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотой зарим асуудлаар танай эмнэлгийн нэр бүхий албан тушаалтан /Энэ бол Алтандөш Энхтайваны эмч л дээ/ нийгмийн сүлжээний хэрэгслээр үндэслэлгүй мэдээлэл тарааж , албан бус байр сууриа илэрхийлж, төрийн албан хаагчийн хувьд холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл гаргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10 дахь заалтад ‘’албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр төр засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх’’, хориглох зохицуулалт бүхий
39 дүгээр зүйлийн 39.1.13 дахь заалтад ‘’хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг сөрөг мэдээ мэдээлэл түгээх ‘’,
39.1.14 дэх заалтад ‘’төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцох,мэдээ мэдээлэл тараах’’ гэж тус тус заасан байдаг бөгөөд дээрх төрийн албан хаагчид нь эдгээр заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.4.е. ‘’төрийн байгууллагаас явуулж байгаа бодлого, хууль ёсны үйл ажиллагааг үл эсэргүүцэх, үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх’’, 3.1.6.б. ‘’төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцох, мэдээ, мэдээлэл тараахгүй байх’’, 3.1.6.в. ‘’хэвлэл мэдээллийн хэрэгслээр төр засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх’’ гэсэн заалтууд зөрчигдсөн байна.
Иймд хууль зөрчсөн албан хаагчдад холбогдох хариуцлагыг тооцож, хариуг тус яаманд эргэн мэдэгдэнэ үү. Цаашид Төрийн албаны хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг байгууллагын ажилтнуудад мөрдүүлэх, таниулах сурталчилахад онцгой анхаарч ажиллана уу” гэжээ.
Иргэдэд төдийгүй эмч нарт гомдол чирэгдэл, амуудад үүсгээд байгаа 13А маягтын асуудлаар зунжин таг чиг байсан сайд нь шийдэл эрэхийн оронд матаас бичих зав гаргажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чинзориг гэж нэг ийм л амьтан доо ! Ямар ч боловсро лгүй, лобби шантаажаар л �##�ба з�##�нуулж, амь зогоож явдаг амьтан гар ш дээ, чааваас !
хазагч нохойг хайдаг нөхөр үү
Энэ хөлдүү төмсийг сайд болгож Өвөрхангайн хэдэн гишүүн сонгуулиар тараах мөнгөө хулгайлах санаатай байгаа байх. Эсвэл дахиж УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэж тохироод, сайд болгож мөнгө завчих боломж олгож байгаа. Сайд дарга нарын томилгоо ийм л маягаар хийгдэж байгаа юм шиг
Сайд нараа сонгохдоо мэргэжилийн чиг хандлагыг ядаж үндэс болгож томилж баймаар байна. Ярьж байхдаа нүд нь элсэн цагны зүүшиг хоёр тийшээ гүйж байдаг . Өөртөө итгэлгүй з�##�ьжин хүмүүст илбэг байдаг араншин юмдаа
Үнэн үгэнд хүн өстэй, үхэр унасан хүнд нохой өштэй гэгч энэ болай
Чинзориг шиг боловсролгүй оркуудыг дохин сонгохгүй байхыг Өвөрхангайчуудад ури�##�ъя.
ЯМАР ХӨГИЙН ХҮН БЭ ? БОЛОХГҮЙ ЮМЫГ ЧИНЬ НААД ЭМЧ ЧИНЬ САНУУЛААД БАЙНА ШҮҮ ХӨӨЕ ДАНДАА БИД НАР НАРТ ГАЙ БОЛСОН ЮМ ХИЙЖ ЯВАХ ЮМ
EMyam , EMSalbar dampuurchaad bgaag naad saidantsar medxguildeeee… Dampuuu tur ch ard tumneer togloj bnadaaaa
Уха�##�аг амьтан бол "баярл�##�аа" гэх байсан даа. Хүнээс үг сонсох дургүй болж, ихэд биеэ тоосон амьтан юмаа, энэ саад гуай. Ер нь анзаараад байхад энэ хүн огт инээмсэглэдэггүй юм даа. Дандаа л ярвайж явдаг харагддаг. Сонин хүн шүү.
Энэ нөхрийг одоо дахиж бүү гарга м�##�чдын тэтгэвэр мэтийн холион бантан хийж Монголын эдийн засгийг өчнөөн олон жил доройтуулах юм хийсэн юм л бол Өвөрхангайн ярьдаг довны үзэлтэй эргүү новш иймэрхүү амьтдыг 24 онд бүгдийг нь цэвэрлэцгээе
Энэ чинзориг сайд чинь ямар эмнэлгийн мэдэгдэхүүнгүй өөр мэргэжлийн хүн биздээ.