СПОРТ

М.Бадарчийн Б сорьцын хариу гарах хугацаа өнөөдөр

Монголын Үндэсний баяр наадмын салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний баяр наадамд зодоглосон бөхчүүдийн допингийн шинжилгээг танилцуулж, шөвгийн 32 бөхийн нэгээс допинг илэрсэн тухай мэдээлсэн.

Үйл явц үргэлжлэх хугацаанд тухайн бөх нь улсын арслан цол хүртсэн М.Бадарч болж таарсан. Түүнээс МЕТЕНОЛОН гэх бүх цаг үед хориотой допингийн төрлийн бодис илэрсэн. Тэгвэл метенолон нь S1 буюу анаболик стеройдод хамаардаг бодис юм.

Улмаар есдүгээр сарын 4-нд тэрбээр Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ өгсөн гэдгээ зарласан.

Б сорьцын хариу 14 хоногийн дараа гарах учиртай бөгөөд өнөөдөр буюу есдүгээр сарын 18 нь таарч буй юм. 

Ташрамд дурьдахад, М.Бадарчийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргасны дараа П.Сайнзориг "Допингийн шинжилгээг ХЗДХЯ авдаггүй, шинжилгээний хариу ч тус яаманд шинжилгээ хийсэн лабораториос шууд ирдэггүй. Допингийн эсрэг үндэсний төв сорьцыг авч, холбогдох олон улсын лабораториос тус төвд ирсэн шинжилгээний хариуг журамд заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороо болох Үндэсний бөхийн салбар хороонд ирүүлдэг бөгөөд салбар хороо тухайн бөх болон олон нийтэд мэдээлдэг болно. 

Допингийн шинжилгээ авах үйл явц болон хүргэх үйл ажиллагаанд энэ жил тасралтгүй хууль хяналтын байгууллага хяналт тавьсан..." гэсэн юм.

Н.БЭХНЭМЭХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button