Улс төрийн мэдээ

G77 хуралдаж дууслаа: “Хавана хот дэлхийн итгэл найдварын төв болов”

Eguur.mn сайт Куб улсын Хавана хотоос мэдээлж байна.

Хөгжиж буй орнуудын “77-гийн бүлэг”-ийн хуралдаан Куб улсын Хавана хотноо болж өндөрлөлөө.

Хоёр өдөр үргэлжилсэн энэ хуралдаанд 134 орны төлөөлөл ирж оролцсон. Энэ бол “Хөгжиж буй” тодотголтой, өмнөдийн улс орнуудын төрийн дээд хэмжээний уулзалт юм.

Уулзалтын сүүлийн өдөр өмнөдийн орнууд нийтлэг эрх ашгийг хамгаалсан тунхаглалаа ном ёсоор баталсан байна.

“77-гийн бүлэг”-ийн уулзалтад Кубийн ерөнхийлөгч Мигель Диаз-Канелийн урилгаар манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирж оролцсон. “Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдэвт хуралдаанд тэрбээр өөрийн орны байр суурийг илэрхийлж, зарим онцлох туршлагаа хуваалцсан юм.

Мөн түүнчлэн хөгжиж буй орнуудын өмнө тулгамдаж буй асуудлуудад ч Монгол Улсын хувиар дорвитой байр суурь илэрхийлээд амжсан.

“77-гийн бүлэг”-ийн 2023 оны хуралдааны тунхаглалд,

  • Шинжлэх ухаан, технологи, инновацыг өмнөдийн орнуудын хөгжилд ашиглах нь зүйтэй
  • Халдварт болон халдварт бус шинэ тутам өвчнүүдийн эрсдэлийг харгалзан үзэж, судалгаа шинжилгээ, технологийг хөгжүүлэх нь чухал
  • Хөгжиж буй орнуудад тухай бүрийн тэргүүлэх чиглэлд нь зориулсан санхүүжилт олгох, технологи дамжуулах буюу нутагшуулах зэрэг хэд хэдэн агуулга тусжээ.

Бүгд Найрамдах Куб Улсын ерөнхий сайд Мануэль Марреро Хавана хотыг дэлхий дахины нийслэл, итгэл найдварын төв боллоо хэмээн онцолсон байна.

Өнгөн талдаа “77-гийн бүлэг” тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх зэрэг агуулгыг урдаа барих чухалчилж буй. Олон улсын харилцааны түүхэн өрнөлийн үүднээсээ бол өмнөдийн орнууд нэгдэн хүчирхэгжих, өөрсдийн эрх ашгийг шинэ тутам үүсээд буй геополитикийн нөхцөл байдалд уялдуулан дэмжүүлэх өндөр амбиц зангидаж эхэлснийг судлаачид онцлон тэмдэглэж буй.

Энэ дунд Монгол Улс ч хүндэтгэлтэйгээр уригдан оролцсон нь манай гадаад бодлогын хувьд ихээхэн давуу үйл явдал болж өнгөрлөө.

Хавана хотоос бэлтгэсэн өмнөх мэдээллүүд,

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button