ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Монгол Улс анх удаа 26.8 тэрбумын төмрийн баяжмал арилжааллаа

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний бирж болсноос хойш анх удаа төмрийн баяжмалыг биржээр арилжаалсан юм.

Тодруулбал, энэ сарын буюу есдүгээр сарын 15-ны өдөр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" болон "Монголросцветмет" нар худалдагчаар бүртгүүлсэн билээ.

УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталж, 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн билээ.

Улмаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн ТУЗ-ийн 2023 оны есдүгээр сарын 4-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор "Төмрийн хздэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам"-ыг баталсан юм.

Дуудлага арилжааны хуваарь:

  • "Монголросцветмет" ТӨҮГ - 12:00 цагаас - 90 ам.доллароос эхэлнэ
  • "Монголросцветмет" ТӨҮГ - 14:00 цагаас - 93 ам.доллароос эхэлнэ
  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК - 16:00 цагаас - 56 ам.доллароос эхэлсэн.

Улмаар анхны арилжаанд нийт 7,735,200 ам.доллартой тэнцэх 78.8 мянган тонн төмрийн баяжмалыг арилжаалжээ. Үүнийг төгрөг рүү шилжүүлбэл 26,810,048,496 буюу 26.8 тэрбум төгрөгтэй тэнцэх юм.

Манай улс төмрийн баяжмалаа

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 17 багц 51 мянган тонн FE 65 хувь төмрийн баяжмал 5,074,500 ам.доллар буюу 17.58
  • "Монголросцветмет” ТӨҮГ-ын долоон багц 21 мянган тонн FE 65 хувь төмрийн баяжмал 2,089,500 ам.доллар буюу 7.2
  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн хоёр багц 6800 тонн FE 58 хувь төмрийн баяжмал 571,200 ам.доллар буюу 1.97 тэрбум төгрөгөөр тус тус арилжаалжээ.

Тухайн өдөр нийт 35.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулсны 75.6 хувийг нь төмрийн баяжмалын арилжаа эзэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
tbш
tbш
2023-09-18 11:55

эргүүнүүдээ энэ бол бахархах зүйл бишээ
ядаж төмөр утас хийж зар

иргэн
иргэн
2023-09-18 12:27

78,8 мянган тонн төмрийн хүдрээс хамгийн багадаа 20% нь буюу 15,700 тонн төмөр гэсэн үг. Манай хүдэр 50%-аас дээш агуулгатай тул үүнээс 70% нь төмөр болох байх, түүхий эд чигээр нь хямд зарсны дараа Хятадууд манай хүдрээр төмөр хийгээд эргүүлээд бидэнд өндөр үнэ-ээр зардаг, өнөөдөр монголд төмөр бэлдэцийн нэг тонны үнэ 3,5-4 сая төгрөг байгаа. харин төмрийн хүдэр нэг тн нь 98$ буюу 340,000төг болж байна. Ялгаа нь 10 дахин. Энэ нь бахархаад байх зүйл мөн үү??? Бид өөрсдөө хүдрээ хайлаад төмрөө, гангаа хийвэл монгол улсад машин үйлдвэрлэлийг бий болгож, барилгын с�##�барыг цоо түвшинд хүргэх, барилгын өртгийг үлэмж багасгах боломж бий.

Зочин
Зочин
2023-09-19 09:23

Зарах биш юмаараа бүтээгдүүн үйлдвэрлэхийг бодооч!

Холбоотой мэдээ

Back to top button