Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-аас Хойд Солонгост өндөр технологи нийлүүлэх магадлал бага

БНАСАУ болон ОХУ-ын удирдагч нар өнгөрсөн лхагва гараг /2023.09.13/ Восточный сансрын баазад уулзсан. Барууны орнууд тэднийг зэвсгийн солилцоо хийнэ гэж айж буй. Тодруулбал Хойд Солонгос ОХУ-д Украины дайнд шаардлагатай байгаа их бууны сум өгөх.

Харин ОХУ-аас Умардад пуужин, хиймэл дагуулын технологи өгч магадгүй гэж зарим шинжээчид үзэж байсан. Тэгвэл Орос өндөр технологи өгөх магадлал бага гэж нэгэн Америк шинжээч “The Korea Times” сонинд хэлжээ.

АНУ-ын Тэнгисийн цэргийн коллежийн профессор Теренс Рохринг ням гарагт /2023.09.17/ тус сонинд ярилцлага өгөхдөө “Сансрын хөтөлбөр, цэргийн доод түвшний технологийн солилцоо, тусламж өгөх байх гэж би бодож байна. Путин Хойд Солонгост ямар технологи өгөхөд бэлэн байгаа бол” гэсэн юм.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Энэ бол богино хугацааны харилцаа. Тийм ч гүнзгий хөгжихгүй байж магадгүй. Учир нь Хойд Солонгос ОХУ-д яг юу санал болгож чадна гэж” хэмээжээ.

Умард санал болгох зүйлээс гадна ОХУ тэдэнд дэвшилтэт цөмийн пуужингийн технологи өгвөл БНХАУ-ын уурыг хүргэнэ гэдгийг Рохринг мөн дурдсан байна. Дээрээс нь ийм өндөр технологи өгөх нь Оросын хувьд ирээдүйд эрсдэл тулгарч болно.Ийм учраас ОХУ Хойд Солонгост орчин үеийн технологи өгөхгүй гэж Рохринг бодож байгаа юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2023-09-18 12:29

Зим Жон Ун юун түрүүн өлсөж байгаа арл иргэдээ хоол хүнсээр хангаж амьдр�##�тай болгоорой манай Монголд бол өлссөн хүн байхгүй. Хүн яаж өнөө цагт өлсөж зовохын бэ

zochin
zochin
2023-09-18 12:29

Удирдагч Ким Жон Ун юун түрүүн өлсөж байгаа ард иргэдээ хоол хүнсээр хангаж амьдр�##�тай болгоорой манай Монголд бол өлссөн хүн байхгүй. Хүн яаж өнөө цагт өлсөж зовохын бэ

Холбоотой мэдээ

Back to top button