Судалгаа: Неандерталь хүний гентэй өвчтөнүүд хүнд зэргийн Ковид-19 тусах магадлал илүү

350 мянган жилийн өмнөөс Европ болон Азийн нутаг дэвсгэрүүдэд Неандерталь хүмүүс амьдарч байсан. Тэд хүний нэг төрөл бөгөөд 40 мянга гаруй жилийн өмнө устаж үгүй болсон гэж эрдэмтэд үздэг.
Тэгвэл Итали эрдэмтдийн явуулсан шинэ судалгаагаар Неандерталь хүмүүсийн гентэй өвчтөнүүд Ковид-19 тусаад хүндрэх магадлал их байдаг гэдгийг илрүүлсэн байна. Эрдэмтэд Бергамо мужид амьдардаг 1200 гаруй хүний ДНХ-ийг шинжилж үзжээ.

Судлаачид шинжилгээний ажлынхаа үр дүнд Неандерталь ген агуулдаг хүмүүс уушгины хатгалгаа болж хүндрэх нь хоёр дахин их, эрчимт эмчилгээ тасагт хэвтэн, амьсгалуулах аппаратад холбуулах магадлал гурав дахин их байгааг илрүүлсэн юм.
Эрүүл мэндийн асуудал, Неандерталь генийн холбоог харуулсан хэд хэдэн судалгаа өмнө нь нийтлэгдэж байжээ. Тухайлбал “Molecular Biology and Evolution”-д зургаадугаар сард нийтлэгдсэн судалгаа Неандерталийн ДНХ нь Дюпюйртений өвчин гэх удамшлын эмгэгтэй холбоотой гэдгийг илрүүлсэн аж.
Эх сурвалж: Business Insider
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За хүн бол хүн шүү. Одоо ковид туссан нэгнийгээ ялгаварлах дорд үзэх гээд анги нийгмийн давхрага үүсгэх нь байна . Энэ мэдээл дутаж гэнэ . Орчуулах юм олдохгүй бол зөв зүйлүүдийг бич