Гадаад мэдээДЭЛХИЙ

Япон эрдэмтэд ковид болон томууны халдвар зэрэг дэгдэж байгаад санаа зовж байна

Токио хотын сургуулиудад ковид болон томууны халдвар зэрэгцэн бүртгэгдэж байгаа нь боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зогсооход хүргэж магадгүйг анхааруулсан байна.

Өнгөрсөн пүрэв гарагт /2023.09.14/ Токио хотын захиргааны бага хурал дээр эрдэмтэд “Сургуулийн хүүхдүүдээс ахмадууд, дархлааны хувьд өртөмтгий хүмүүст халдвар тархах вий гэж болгоомжилж байна” гэж хамтран мэдэгдэл хийжээ.

Тухайн өдөр Токиогийн захиргаанаас есдүгээр сарын 4-нөөс 10-ны хооронд ковидийн халдвартай холбоо бүхий тоо баримтуудыг танилцуулсан юм. Тус хотод буй 417 эмнэлгийн байгууллагад 6824 ковидийн өвчтөн бүртгэгдсэн байна.

Энэ нь эмнэлэг болгонд 16.36 өвчтөн байгаа гэсэн үг. Тус тоо баримт нь үүнээс өмнөх долоо хоногт 17.01 байсан юм. Өнгөрсөн арван хоёрдугаар сард Япон улсад коронавирусийн найм дахь давлагааны оргил үе тохиосон.

Тэр үед нэгж эмнэлгийн байгууллагад 19.78 коронавирусийн халдвартай өвчтөн ноогдож юм. Иймд одоогийн эмнэлэгт бүртгэгдсэн халдварын тоо наймдугаар давлагааны оргил үетэй ойртсон гэсэн үг.

Коронавирусээс гадна есдүгээр сарын 4-нөөс 10-ны хооронд Токиогийн 417 эмнэлэгт 2481 томуугийн тохиолдол бүртгэгджээ. Үүнийг бүх эмнэлэгт хуваавал нэгж эмнэлэгт 5.95 халдвар бүтгэгдсэн байна. Өмнөх долоо хоногт нэгж эмнэлэгт илэрсэн халдварын тоо 2.95 байсан юм.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button