УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сэлэнгэ, Дархан-Уул аймгийг нэгтгэх Ерөнхий сайдын санаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 15-ны өдөр Сэлэнгэ аймагт ажилласан юм. Засгийн газрын тэргүүн холбогдох албаны хүмүүсийн хамт тус аймагт ажиллахдаа иргэдтэй уулзалт зохион байгуулсан билээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод барих 50 МВт-ын Дулааны цахилгаан станц барих бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслолд оролцсон юм.

Тэгвэл энэ үеэр Ерөнхий сайд Сэлэнгэ аймаг болон Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрийн нэгжийн асуудалтай холбоотойгоор дараах мэдээллийг олон нийтэд хандаж хэлэв.

Тэрбээр "Нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой асуудлыг эргэж харах шаардлага бий. Тухайлбал, Дархан-Уул, Сэлэнгэ аймгууд бие биенээсээ салангид байна гэж ойлгоход туйлын хүнд билээ. Нэг үгээр бол Дархан Улаанбаатар хоттой тэнцэхүйц хэмжээний хүн амтай болох төдийгүй хоёр дахь том хот болох боломжтой. Ингэснээр тус хотод төвлөрөл үүснэ.

Сэлэнгэ бол хамгийн үржил шимтэй хөрстэй аймаг юм. Дархан, Сэлэнгийн нутаг хамтдаа байсан цагт хөгжинө. Түүнээс бус тус тусдаа байна хэмээн хэрэлдээд байвал ямар ч хөгжилгүй болох юм.

Энэ бол Үндсэн хуультай холбоотой том зохицуулалт. Намрын чуулганаар хот тосгоны эрх зүйн зохицуулалт орохтой холбоотой асуудлууд хөндөгдөж байна. Бид цаашид нийгмийн том агуулга руу орохгүй бол бүхий л УИХ-ын гишүүд тойрогтоо, аймаг, салбарууд зөвхөн хувиа хичээгээд байж болохгүй. Ингэвэл бид хөгжихгүй. Үүнийг төр цэгцэлнэ" хэмээв.

Товчоор бол Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр Дархан-Уул аймаг байгаа явдлын улмаас нутаг дэвсгэрийн нэгжийн асуудал хөндөгдөж буй. Яг л Төв аймгийн нутаг дэвсгэр дээрх Улаанбаатар хоттой ижил. Сэлэнгийн 17 сум, зургаан тосгоны хот, тосгодын эрх зүйн байдлын тухай хуулийг намрын чуулганаар оруулж, хэлэлцүүлж өгөх саналыг иргэд тавьсан юм.

Харин Ерөнхий сайд тэдэнд "Тосгодын эрх зүйн байдлын тухай хуулийн асуудлыг намрын чуулганаар оруулаад шийдчих байх. Хууль эрх зүйн асуудлыг аминчилж ярья" хэмээсэн.

Тэгэхээр Үндсэн хуулийн хүрээнд зарим сумдыг нэгтгэх, нутаг дэвсгэрийн нэгжийн зөрчлийн асуудлыг шийдвэрлэх талаар Ерөнхий сайд хэдийн ам өчиг өглөө. Тэгэхээр дээрх хоёр аймгийг Сэлэнгэ аймаг гэх үү, Дархан-Уул аймаг хэмээн нэрийдэх үү гэдгийг харах үлдэв.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-18 12:40

ӨӨ ЕРКЕМ ЦАЙДАА НААД ГУРВАН АЙМГАА НЕГ БОЛГОЧИХООД ДАРГААР НЬ МАНАЙГ ТАВЬЧИХАА БИ БОЛ АНХНААСАА ЕНЕ МАНг ДЭМЖИЖ ЯСАА ЦАЙТАЛ ҮЗЭЛЦСЭН АСАЛБЕК ГЕДГЕ БЕДҮҮН УЛААН КАЗАК БИЙАНАА БИ БОЛ БООЖГОЙ МУРАТЫГ НАМ ЦОХИНО ЗЕГЭЭР Л АЛАН ЛАЛАРЫГ БИ ДАРГА БОЛЖ БАЯЖИХГҮЙ БОЛ БОЛОХООН БАЙЛАА НЕКЕР КУЛГАЙЧУУД ЖЕАХН ЖЕАХН ТЭЭРЭЛХЭХ ЯНЗТАЙ АСАЛБЕК БОЛ ЗАЛУУДАА КЕНДЛӨН АТАМАН БАЙЦАН КУЛГАЙЧ ЧҮ

Зочин
Зочин
2023-09-18 12:54

Олон жижиг сумдыг нэгтгэх хэрэгтэй шүү, 1000 хүрэхгүй хүмүүстэй сум ч элбэг байх юм. Цус холилдоод �##�суураа их хэрэгтэй шүү

Зочин
Зочин
2023-09-18 13:08

Нэгтгэх нь зөв, ганц хот нэг аймаг болчоод явж бх нь утгагүй. Дархан хотыг аймаг болгодог ш�##�тгаан нь их хур�##�д сууд�##� эзэлж гарах гэсэн бодлого. Орхон аймаг ч мөн ялгаагүй, Эрдэнэтийг Булганд нэгтгэ. Дарханаас гарсан, Орхон аймгаас гарсан гишүүн гэж сууд�##� эзлэх ш�##�таг шүү

Зочин
Зочин
2023-09-18 13:59

18 аймагтай болоол байсандаг

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг
2023-09-18 14:32

Зөв дэмиж байна юёр нь жижиг аймгаар юу хийнэ бүсээр өгжүүлэх нь зөв шү

Үнэн үг
Үнэн үг
2023-09-18 15:54

Дархан-Сэлэнгэ, Булган-Орхон, Дорноговь-Говсүмбэрийг хуучин байдлаар нь нэгтгэх хэрэгтэй Мөн зарим ойр сумдыг нэгтгэх, сумдад баг шинээр нэмж байгуулахгүй байх ажлыг зоригтой эртхэн хийх хэрэгтэй

Зочин
Зочин
2023-09-18 16:35

Маш зөв. Баян-өлгий Ховд,Увс аймгийг нэгтгэж, нэг том аймаг болгох хэрэгтэй. Тэгэж нэгтгэж, томруулж байж Монгол улс хөгжинө.

иргэн Б.
иргэн Б.
2023-09-18 18:37
Reply to  Зочин

тэгэж байж л баруун нутаг амг�##�ан тайван, бас хурдан хөгжинө

Зочин
Зочин
2023-09-20 09:17

Засаг захиргааны өөрчлөлт хийгдэх асууд�##� яригдаж буй бол Орхон, Булган аймгийг нэг аймаг, Говьсүмбэр Дорноговь аймгийг нэг аймаг, Төв аймаг Улаанбаатар хоёрыг нэгтгэх шаардлагатай бус уу, ганцхан Сэлэнгэ, Дархан-Уул хоёрыг нэгтгээд бусдыг нь үлдээнэ гэвэл учир дутагд�##�тай, Ерөнхий сайд саяхан Сэлэнгэ аймагт очлоо гээд хоёр аймгийг нэгтгэнэ гээд сэвээд байхаа болих хэрэгтэй, ярих бол наад асуудлаа суд�##�гааны ул үндэс, учир ш�##�тгаантайгаар дүгнэлтэд үндэслэж, шийдвэрлэх зохистой бус уу?

зочин
зочин
2023-09-22 12:33

Дархан, Эрдэнэтийг улсын 2,3-р зэрэглэлийн хотууд болгоод хөгжүүлэх ёстой байхаа. Ямар юмных нь Дархан сум, Баян-Өндөр сум байх вэ дээ. Сэлэнгэ аймаг, Булган аймагуудтай нэгтгэе гээд ч аймгийн төвийн асуудлыг шийдэж чадахгүй, хот гээд явб�##� шийдэх ч шаардлага гарахгүй.

зочин
зочин
2023-09-22 12:39

Дархан, Эрдэнэтийг хот болон зарлаж Дархан-Уул аймгийн сумдыг Сэлэнгэ аймагт, Орхон аймгийн сумдыг Булган аймаг руу шилжүүлэхэд л болно доо.

Холбоотой мэдээ

Back to top button