УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэх үйлчилгээг цахимжуулсан нь анхны цахим гэрээ юм"

ЦХХХ-ны сайд Н.Учрал Киоск машинд авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг нэвтрүүлсэн талаар мэдээлэл хийлээ. Ингэхдээ анх удаа цахимаар гэрээ хийж байгаа гэдгийг онцолсон юм.

Тэрбээр "Авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг цахимжуулсан нь түгжрэл болон төвлөрөлд маш том нөлөө үзүүлнэ. ТҮЦ машиныг нийт 10 байршилд шинэчилж байршууллаа. Тухайлбал, Төв шуудан, "Да хүрээ" тэргүүтэй олон нийтийг хамгийн ихээр зорчдог хэсэгт байрлуулсан. Мөн хувийн киоск үйлчилгээтэй газруудтай Засгийн газар хамтран ажиллана. Ингэснээр төрийн үйлчилгээний ачаалал буурах юм.

Бид анх удаа цахим гэрээ хийхээр болж байна. Ингэхдээ тоон гарын үсгийг ашиглана. Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 800 гаруй мянган иргэн тоон гарын үсгийг авсан боловч хэрэглээнд бодитойгоор ашиглаж чадахгүй байгаа. Тэгвэл үүний эхлэлийг авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг цахимжуулах нь хамаарах юм.

Тиймээс дараа дараагийн цахим үйлчилгээнд тоон гарын үсгийг хэрэглэхээс өөр сонголтгүй болно. Цахим хэрэглээг сайжруулахын тулд цахимаар авах үйлчилгээг нэн тэргүүнзд шийддэг болгох юм. Тэгж байж бид дахин давтагдашгүй цор ганц тоон гарын үсгийг хэрэглээндээ бүрэн гүйцэт нэвтрүүлнэ.

Ташрамд дурдахад бизнесийн үйлчилгээг цахимжуулснаас хойш 600 компанийг онлайнаар байгуулсан гэх мэдээлэл байна. Цаашдаа хурдан цэгийн операторууд бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлнэ" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-18 12:00

Аж ахуйн нэгжийг байгуулж болж байгаа юм чинь татан буулгахдаа цахимаар шийддэг болох хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-09-18 12:02

Хэнд ч хэрэггүй хурган коммунист нэг ширхэг байнаа

Холбоотой мэдээ

Back to top button