Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ОХУ-д айлчилж байна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр /2023.09.18/ ОХУ дахь дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүлсэн байна. Ирэх аравдугаар сард Владимир Путин Бээжин хотод айлчлан Ши Жиньпинтэй уулзаж магадгүй.

Ийм учраас Ван И Орост очиж Путин БНХАУ-д очих замыг нь тавьж өгч, бэлтгэж байгаа хэрэг гэж зарим шинжээчид үзэж буй. Өнөөдрөөс эхэлсэн айлчлалынхаа хүрээнд Ван И ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтай уулзаж батлан хамгаалахын асуудлаар хэлэлцэнэ.

Мөн тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж өргөн хүрээний асуудлаар хэлэлцээ хийх юм. Ши Жиньпин өнгөрсөн гуравдугаар сард Москвад айлчлахдаа Путинийг улсад нь ирж, “Бүс ба Зам”-ын гурав дахь чуулганд оролцохыг урьсан.

Путин гаднын орнуудаар аялаад байдаггүй. Учир нь Олон улсын эрүүгийн шүүх (ICC) Путинийг баривчлах тушаал гаргасан. Ийм учир тус шүүхийн гишүүн болох 123 улс Путин газар нутагт нь орж ирсэн бол баривчлах үүрэгтэй.

Гэхдээ БНХАУ бол 2002 онд “ICC”-ийг үүсгэхэд хүргэсэн Ромын дүрэмд гарын үсэг зураагүй. Путин энэ сарын эхэнд удахгүй Ши Жиньпинтэй уулзана гэж найдаж байна хэмээн мэдэгдсэн. Гэхдээ хэзээ вэ гэдгээ тодорхой хэлээгүй юм.

Ийм учраас Ван И Путинийг БНХАУ-д айлчлан, аравдугаар сард болох “Бүс ба Зам”-ын гурав дахь чуулганд оролцох замыг нь тавьж өгөхөөр айлчиллаа гэж шинжээчид үзэж буй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button