Гадаад мэдээДЭЛХИЙ

Францад цас багатай байгаа тул цанын бааз үйл ажиллагаагаа зогсоожээ

Франц улсад үйл ажиллагаа явуулдаг цанын бааз бас бага байгаа тул үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоосон байна.

Альпийн нурууны Мон Бланк ууланд оршдог Ла Самбуй тосгонд жижиг цанын бааз үйл ажиллагаа явуулдаг байжээ. Дэлхийн дулаарлын улмаас цанаар гулгадаг улирал хэдхэн долоо хоног болж, бизнес ашигтай байхаа больж байгаа учир тус баазын үйл ажиллагааг зогсоох болсон аж.

Ла Самбуй тосгоны дарга Жак Далекс “CNN”-д хэлэхдээ “Өмнө нь арван хоёрдугаар сарын эхээс гуравдугаар сарын 30 хүртэл цастай байдаг байсан. Харин өнгөрсөн өвөл дөрвөн долоо хоног л цас орсон. Тэгэхдээ нэг их ороогүй. Үүний улмаас цанын зам дээр маш хурдан чулуунууд гарч ирсэн” гэжээ.

Нэгээс хоёрдугаар сарын хооронд үйл ажиллагаа явуулах боломжтой өдрүүд багассан тул нийт алдагдал нь 500 мянган евро болсон гэж Далекс нэмж хэлсэн юм. Мөн тэрбээр тус баазыг байгалийг хамгаалах, спортоор хичээллэх газар болгон хувиргана гэсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button