УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Боловсролоос өөр "нүүргүй" ХҮН нам

Ардчилсан нам бүсийн эдийн засгийн форум нэрэн доор орон нутгаар явж, хэдийнэ ирэх жилийн сонгуулийн ажлаа эхлүүлсэн. Харин Монгол ардын намын хувьд олонх тул тус бүрдээ орон нутаг, тойргоор явж буй. Харин томоохон албан тушаалтнууд нь орон нутаг дахь хөгжлийн ажил, бүтээн байгуулалттай танилцах замаар иргэдтэй уулзаж байна.

Тэгвэл ХҮН намын хувьд улс төрийн Пи-Ар хамгийн муу нам. Улс төрийн Пи-Ар гэлтгүй, менежмент ч байдаггүй. Угтаа бол тэд 250 мянган сонгогчдын дэмжлэгтэй, 50 гаруй мянган дэмжигч гишүүдтэй, татвар төлдөг 1200 гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа орон даяар явуулж буй улс төрийн шинэ хүчин.

Ингэхдээ тэдний урдаа барьдаг зүйл нь нам доторх гишүүдийн боловсрол. 300 гаруй гишүүдийн 35 хувь нь доктор, 60 хувь нь магистрын боловсролын зэрэгтэй гэгддэг.

Мөн 21 хэл дээр мэдээлэл авдаг хэмээн өөрсдөө "сайрхдаг". Тэдний хувьд улсаа болон Улаанбаатар хотоо мэдлэгээр, мэргэжил туршлагаар, залуусын эрч хүч, чин сэтгэлээр хөгжүүлэх болно хэмээдэг ч өнөөдрийнбайдлаар сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлээ ч үгүй явж байгаа.

Өчигдөр /2023.09.18/ гэхэд л Сумдыг зах зээлжүүлэх, малчин өрхийн орлогыг нэмэх асуудлаар намын мэргэжилтнүүд судалж, шийдлээ дотооддоо ярилцсан гэх. Мөрийн хөтөлбөрөө боловсруулахаар зэхэж буй юу, эсвэл намрын чуулганаар Т.Доржхандын ярих сэдвийг бэлдэж буй юу, таашгүй.

Ямартай ч боловсролтой байлаа гээд улс төр хийнэ гэдэг нэг талаараа өрөөсгөл. Шинэ нам болохоор туршлагагүй байхыг үгүйсгэхгүй. Гэсэн хэдий ч эл салбартаа хийж буй менежмент нь дутмаг гэдэг нь үнэн.

Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсний дараагаар формны асуудал ярьж гарч ирнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга орон нутгаар явж буй үед намыг нь хуваагдаж, өөрсдөөс нь тусламж гуйсан гэх агуулга бүхий мэдээллийг цахимд нийтэлнэ гэх мэт. Угтаа бол намаас нь сонгогдсон цор ганц гишүүн Т.Доржхандын цахим орчинд нийтэлсэн пост хүртэл тухайн намыг хэр туршлага дутмаг буйг харуулдаг.

Одоохондоо боловсролтой гэдгээс өөр урдаа барих зүйл тэдэнд алга. Нам доторх мэрэгжилтнүүд дотооддоо уулзлаа гээд яах билээ. Орон нутагт гишүүдийг нь таних иргэд байхгүй байгаа нь хамгийн том асуудал. УИХ-д ч Т.Доржханд нь АН-ын орны сөрөг хүчин гэж өөрсдийгөө нэрлэсэн. Угтаа бол ийн нэрлэх нь тэдний хувьд хэтийдсэн тодорхойлолт болох юм.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
059
059
2023-09-20 11:13

zaluusaa demjine...bolovsroltoi bhad turshlaga suuna sh dee...

Холбоотой мэдээ

Back to top button