Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины тусгай хүчин Судан дахь цэргийн бүлэг рүү халдсан гэв

Вагнер группийн дэмжлэг үзүүлдэг Суданы “RSF” цэргийн бүлэг рүү халдсан хэрэг гарсан байна. “CNN” агентлагт Украины армийн эх сурвалж хэлэхдээ Судан улсынхаас өөр цэргийн хүчин тус халдлагыг үйлдсэн гэжээ.

Түүнээс энэ халдлагад Киев холбоотой байж магадгүй эсэхийг асуухад “Украины тусгай хүчин үйлдсэн байх магадлал өндөр” гэж хариулсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Суданы нийслэл Хартумд тус улсын зэвсэгт хүчин болон “Rapid Response Force” нэртэй зэвсэглэсэн бүлгийн хооронд мөргөлдөөн үүссэн юм.

Халдлагад украинчуудын өргөнөөр ашигладаг хоёр дроныг хэрэглэсэн байсныг мэргэжилтнүүд тогтоожээ. Мөн тэдгээр дрон дээр Украин бичиг байснаас гадна дроноор бай руу шууд дайрдаг тактик нь Судан болон Африкийн бүс нутгуудад нэг их ашиглагддаггүй гэдгийг шинжээчид онцолсон байна.

Суданы зэвсэгт хүчний томоохон албан тушаалтан улсад нь Украины хүчин ажиллагаа явуулсан талаар ямар нэгэн мэдээлэл аваагүй, үнэн гэдэгт итгэхгүй байна гэж хэлжээ.

Мөн АНУ-ын хэд хэдэн албан тушаалтнууд ийм хэрэг болсон гэдгийг мэдээгүй, Украины цэргүүд ийм халдлага үйлдсэн байж магадгүй гэх мэдээлэлд гайхширч буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button