Намрын сэдвүүдУлс төрийн мэдээ

БНХАУ-д саатуулагдсан Д.Наранхүүг эх оронд нь авч ирэхээр ажиллаж эхэлжээ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, АТГ, ЦЕГ-ын удирдлагууд энэ өдрүүдэд БНХАУ руу оргон зайлж, царай төрхөө хувиргаад байсан Д.Наранхүүг эх оронд нь авчрах асуудлаар ажиллаж байна.

Д.Наранхүүг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, ЭТТ-ын Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдтой хамтран бусдад авлига өгөхийг завдсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм. Тэрбээр нүүрсний хулгайн хэрэг шалгагдаж эхлэхээс өмнө эх орноосоо гарч, улмаар царай төрхөө өөрчилсөн тул хилээр нэвтрүүлэхэд асуудал үүсээд байгаа аж.

АТГ-аас явуулсан ажиллагааны хүрээнд Д.Наранхүү урд хөршид олон танилтай нь тогтоогдсон бөгөөд, хятад иргэдийн нэр дээр байр түрээслэн ашиглаж байжээ. Д.Наранхүү нь Засгийн газраас зарласан 5Ш ажиллагааны нэг болох "Шувуу" ажиллагаагаар эх орондоо албадан ирж буй яллагдагчаар татагчдын нэг болж байгаа юм.

Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн тухайд холбогдох хэргүүд нь үндсэндээ боогдож, намрын чуулганы хугацаанд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах гишүүдийн нэгээр нэрлэгдэж буй.

Энэ талаарх редакцийн өмнөх агуулга:

Д.Ариунболдоор худалдааны төв бариулж, Д.Наранхүүтэй нүүрсээр холбогдсон Ш.Раднаасэдийн хэрэг Т.Ганзоригынхтой хамт боогджээ бичвэрийг ЭНД ДАРЖ уншина уу.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button