Нийгмийн

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл: Дайныг зогсоо, тэгвэл Зеленський энд үг хэлэх шаардлагагүй

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський лхагва гарагт /2023.09.20/ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн өмнө үг хэлсэн байна. Үүнээс өмнө ОХУ-ын Элчин сайд Василий Небензя түүнийг үг хэлэхийг эсэргүүцсэн аж.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Албани улсын Ерөнхий сайд Эди Рама “Энэ бол Албанийн явуулж буй тусгай цэргийн ажиллагаа биш гэдгийг би Оросын хамт олон болон энд байгаа бүх хүмүүст хэлмээр байна. Үүнд шийдэл бий. Хэрвээ та санал нэгдэж байвал дайныг зогсоо, тэгвэл Ерөнхийлөгч Зеленський энд үг хэлэх шаардлагагүй” гэжээ.

Небензя түүнтэй санал нэгдээгүй бөгөөд чуулганыг зүгээр л шоу боллоо гэсэн юм. Мөн тэрбээр Рамаг чуулганы процедурыг явуулах, төвийг сахиулах үүргээ гүйцэтгэхийн оронд улс төрийн шинжтэй мэдэгдэл хийлээ гэж шүүмжилсэн байна.

Чуулган дууссаны дараа Зеленський сошиал медиагаар дамжуулан Рамад талархал илэрхийлж, түүнийг “ОХУ-тай хэрхэн харьцахыг сайн харуулж, худал хуурмаг, хоёр нүүртэй байдлыг нь дэлхий дахинд дэлгэлээ” гэж бичжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button