Гадаад мэдээДЭЛХИЙ

Польш Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоолоо

Дайн эхэлснээс хойш Украины хамгийн том дэмжигч нарын нэг байсан Польш цаашид зэвсэг нийлүүлэхгүй гэж мэдэгдсэн байна. Хоёр улсын хооронд үр тарианы асуудлаар дипломат маргаан хурцадсаны улмаас Польш ийм шийдвэр гаргажээ.

Володимир Зеленський НҮБ-ын өмнө хэлсэн үгний дараа, мягмар гарагт /2023.09.20/ Польш улс Украины Элчин сайдыг дуудан уулзсан байна. Зеленський үг хэлэхдээ зарим улсууд Украиныг дэмжих сэтгэл нь ганхаж байгаа гэж хэлсэн юм.

Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки

Үүнийг Варшав шүүмжлэхдээ “Дайны эхний өдрөөс эхлэн Украиныг дэмжиж ирсэн Польшийн хувьд үндэслэлгүй үг” гэжээ. Тэгвэл лхагва гарагт /2023.09.20/ Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки телевизээр үг хэлэхдээ Украинд зэвсэг нийлүүлэхээ болино, оронд нь улсаа илүү орчин үеийн зэвсгээр тоноглоход анхаарлаа хандуулна гэж хэлсэн байна.

Дайн эхэлсний дараа Болгар, Унгар, Польш, Румын, Словак зэрэг улсууд дотоодын тариаланчдаа хамгаалахын тулд Украины үр тарианд хоригт тавьсан. Тус хориг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2023.09.15/ дууссан юм. Гэвч Унгар, Словак, Польш хоригоо сунгах шийдвэр гаргажээ.

Үүний улмаас Украин болон Польшийн хооронд маргаан үүсэж, тэр нь даамжирсны улмаас зэвсэг нийлүүлэхээ болих шийдвэрт хүргэсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 21, 2023 10:49

тэгмээр дээ. дайныг дэмжиж байхаар улс орноо бодмоор

Зочин
Зочин
9 сар 21, 2023 10:58

ПОЛЬШЧУУД ДАЙНЫГ ЗОГСООХ ТАЛД НЭГДЛЭЭ ГЭЖ ОЙЛГОГДОВ . ТҮРҮҮН ҮР ТАРИАГ ПОЛЬШИД НИЙЛЭХ , ДАМЖУУЛАХАД ХОРИГ ТАВЬСАН УЛСЫН НЭГ БОЛСОН ДОО.ОДОО Л УКРАЙНААС ГАЗАР НУТГАА АВДА ЦАГ НЬ БОЛСОН ДОО

Зочин
Зочин
9 сар 21, 2023 11:32

Гоё

Зочин
Зочин
9 сар 21, 2023 18:56

Сайндаа ч биш Хуучин зэвсэг , төмрийн хогнуудаасаа с�##�чихсан. Тэгээд ч Польш хүмүүс Европдоо хүн муутайгаараа 1 номерын хүмүүс дээ. Яг манай Монголчууд шиг хогийн хүмүүс

Зочин
Зочин
9 сар 22, 2023 06:51
Reply to  Зочин

ukrain polish 2 iig europiin hujaa gedeg yum bilee.Tanai hujaa uvug deedes chin haa ch muugaaraa duuduulah yumdaa luuhaanii huuhedee..

Холбоотой мэдээ

Back to top button