"Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүнд горилогчдын хэн нь хэн бэ

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа ажлаа хүлээлгэн өгч буй. Иймд тус байгууллагын тэргүүнийг сонгох "Дээд чуулган" ирэх даваа гарагт буюу есдүгээр сарын 25-ны өдөр болохоор товлогдоод буй.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд дараах хүмүүс өрсөлдөнө гэдгээ илэрхийлээд байгаа. Тэдгээр горилогчдын хэн нь хэн бэ?
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, аль өнгөрөгч сараас "эл холбооны дарга болох гэж байгаа" гэх мессежийг шидүүлж эхэлсэн. Учир нь дарга болох тохироогоо экс Ерөнхийлөгч Х.Баттулгаар дамжуулан Л.Гантөмөртэй эртнээс хийсэн гэдэг нь бичигдсэн. Түүний хувьд намдаа битгий хэл нийгэмд эмэгтэйчүүдийн төлөө олигтой хийж гавьсан зүйлгүй, "нүүрсний" гэх хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж, өдгөө царцчихсан байгаа билээ. Саяхныг болтол экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагаад хөдөө орон нутгуудаар явж, сонгуульт ажилдаа бэлтгэж буй.
УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, уг нь тэр АЭХ-ны даргаас илүү том суудлуудад горилогч байлаа. 2023 оны нэгдүгээр сард намын даргын сунгаанд хүртэл үзээд алдсан. Өнгөрөгч сарын сүлээр намын дэд дарга, ЕНБД-ын суудлыг харж байсан. С.Одонтуяа тэргүүтэй Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооныхон намын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн билээ. Одоо АЭХ-ны даргад үзээд алдах нь.
Б.Жаргалан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан "Фортуна" Н.Батбаярын охин гэдгээр нь олон нийт илүү мэднэ. Ардчилсан намд ямар нэгэн албан тушаал хашиж, суудалд суух нь эцгийнхээ нэр, сүүдэр дороос гарч өөрийн нэрийг олж авах нь хамгаас чухал байна.
"М-Ойл” группийн захирал Б.Пунсалмаа, жилийн 85 тэрбумын орлоготой бизнесмен эмэгтэй. 2020 оны УИХ-ын сонгууль анх удаа нэр дэвшээд өвдөг шороодож байв. Тэрбээр "Mongol made" савангийн төсөлд ханцуй шамалж, дотоодын савангийн хэрэгцээний 50 хувийг хангах, хот хөдөөд 1000 эмэгтэйг ажлын байртай болгох зорилготой яваа гэдгээрээ илүү танигдаж яваа. Эмэгтэйчүүдийн төлөө хийсэн зүйлтэй гэдэг утгаараа, нөгөө хэдээсээ илүү АЭХ-ны даргаар гараад ирэх магадлал илүү өндөртэй гэгдэж буй аж.
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Үүрийнтуяа, АН-ын дарга асан С.Эрдэнийн хүн гэгддэг түүхтэй эмэгтэй. Учир нь 2012 онд АН засгийн эрх авсны дараа Ашигт малтмалын газрын дэд даргаар томилогдож байв. Үүний дараа хоёр жил даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулж байгаад 2016 онд даргаар нь жинхэлж байсан. Тэр цагаас хойш С.Эрдэнийн сүүдэр дор явж ирсэн гэдэг.
Эдгээр эмэгтэйчүүд дээр “Найрамдал” зуслангийн захирал асан Д.Оюунцэцэгийн нэр дуулдаж буй юм. Тус холбооны "Дээд чуулган"-д Монгол улсын 21 аймаг, есөн дүүргээс сонгогдсон 350 гаруй эмэгтэй төлөөлөгчид оролцож, эмэгтэйчүүдийн тэргүүнээ тодруулах аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баруун гар т�##�ын захынх жүжигчин Туяа юу гэ
Б.Пунс�##�мааг дэмжинэ
Энэ Адьяасүрэн чинь нүүрсний хулгайч луйварчин биздээ хэрэгийг нь яагаад ш�##�агдаггүй юм
Нарантуяаг дэмжинэ