Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленський энх тайвныг хангах ганц арга бол НҮБ-д үндсэн шинэчлэл хийх гэв

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн өмнө үг хэлэхдээ Украинд энх тайван тогтоож, цаашид дайн гарахаас сэргийлэх ганц арга зам бол НҮБ-д үндсэн шинэчлэл хийх гэжээ.

Тэрбээр Аюулгүйн Зөвлөлөөс гаргаж болох, дайныг зогсооход туслах шийдвэрт ОХУ хориг тавьж чадах нь НҮБ-ыг ямар ч утга учиргүй байгууллага болголоо хэмээсэн байна.

Зеленський “Дайныг зогсоож болох НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, Ерөнхий Ассамблейн бүх арга хэмжээ түрэмгийлэгч ОХУ-д олгосон суудлын давуу эрхээс болж нуран унаж байна. НҮБ түрэмгийллийн асуудлыг шийдэх тал дээр мухардсаныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүн төрөлхтөн улс орнуудын бүрэн эрхт хилийг хамгаалж чадна гэж НҮБ-д итгэхээ болилоо” гэж нэмж хэлжээ.

НҮБ-д хийж болох шинэчлэлүүдийн талаар Зеленський санал тавихдаа Аюулгүйн Зөвлөлийн гаргасан шийдвэрийг хориглох эрх мэдэл Ерөнхий Ассамблейд өгөх хэрэгтэй гэсэн байна. Мөн Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийг нэмж Ази, Африк, Исламын орнуудаас төлөөлөгч элсүүлэх саналыг дэвшүүлсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-21 14:10

Орос иргэдээ. ялган гадуурахаа больчих байсан юм даа.

Холбоотой мэдээ

Back to top button