Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ОХУ-ыг шүүмжилж, БНАСАУ-тай зэвсгийн тохиролцоо хийхгүй байхыг анхааруулав

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл лхагва гарагт /2023.09.20/ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өмнө үг хэлсэн. Ингэхдээ тэрбээр БНАСАУ болон ОХУ-ын хооронд цэргийн хамтын ажиллагаа явуулахаас хатуу анхааруулж, ямар нэгэн зэвсгийн наймаа хийх нь Өмнөд Солонгосыг эсрэг хийж буй шууд өдөөн хатгалт гэж хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2023.09.13/ Ким Жон Ун, Владимир Путин нар Восточный сансрын баазад уулзсан. Энэ уулзалтаар хоёр улс зэвсгийн солилцоо хийх тохиролцоонд хүрнэ гэж гадаадын шинжээчид үзэж байсан юм. Гэхдээ Ким Жон Уны айлчлал дууссаны дараа ямар нэгэн зэвсэг солилцооны тохиролцоонд хүрсэн гэх мэдэгдэл ОХУ болон БНАСАУ хийгээгүй.

Албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч гэсэн шинжээчид хоёр улсыг зэвсгийн наймаа хийнэ гэж үзэж байгаа юм.
Юн Сок Ёл нэмж хэлэхдээ “Дэлхийн энх тайвныг сахиулагч хэмээн итгэмжлэгдсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн өөр нэг тусгаар улс руу довтлон дайн дэгдээж. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг илт зөрчдөг улсаас зэвсэг, сум авах нь маш хачирхалтай хэрэг” гэж хатуухан шүүмжилжээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БНСУ өөрсдөө украйнд зэвсэг дам, дам бусаар нийлүүлээд байгаа шүү дээ.Өөрсдөө анхаар�##� тавих юм шиг ээ
Байдан ахынхаа араас ороод Тэнэг болж бгаам бна.
Америк тэргүүтэй натогийн 30-аад орон Украйнд өдөр шөнөгүй зэвсэг нийлүүлээд дайныг дэмжиж хамжиж хамтарч болдог хирнээ Орос улс БНАСАУ-аас ганц нэг зэвсэг г�##�т хэрэгсэл яахаараа авч болдоггүй юм бэ эрхэм тэнэгүүдээ.
Хойдууд минь хан мөрнийхөө усны крантыг нээчих наадуул чинь цор цор гэхээ болино