УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Түгжрэлийн сайд, Хотын мээр нарын 3.29 их наяд төгрөгийн метро

Үе үеийн эрх баригч, удирдлагуудын хувьд нийслэлийн шийдэж чадахгүй асуудлуудын тэргүүн эгнээнд түгжрэл "залардаг". Эл асуудлыг шийдвэрлэхээр "Түгжрэлийн сайд"-тай болоод хэдийн нэг жилийг ардаа үдлээ. Гэвчиг энэ хугацаанд дугаарын хязгаарлалтаас өөр түгжрэлийн асуудлыг шийдэж байгаа зүйл өнгөн дээрээ ажиглагдсангүй.

Харин тэрбээр сүүлийн үед метротой болох агуулгыг хөндөж эхэлсэн. Ж.Сүхбаатар "Метро бол нийтийн тээврийн дараагийн үе шат. Энэ чиглэлд Хотын дарга бид хоёр ажиллаж байгаа" хэмээлээ. Түүнчлэн Э.Бат-Үүлийн үед хийлгэсэн ЖАЙКА-гийн судалгаа, ТЭЗҮ-ийг одоо шаардлага хангахгүй хэмээж буй. Тиймээс түүний хувьд БНСУ-ын буцалтгүй тусламжаар метро барих ТЭЗҮ хийлгэхээр судалж байгаа гэдгээ олон нийтэд мэдэгдээд байв.

Тэгвэл Хотын дарга Д.Сумъяабазар хоёр хоногийн өмнө метротой болоход нэг алхам урагшилсан хэмээн мэдээлэл хийв. Тэрбээр "Метроны эхний лайныг 1.5 тэрбум ам.доллароор хийж хэрэгжүүлэхээр нэр заасан. Улаанбаатарт нийтийн тээврийн шинэ шийдлийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтоолын төслийг хүргүүлсэн. Эхний ээлжинд шинэ нисэх онгоцны буудлын хурдны замаас хотын төвөөр дайрч, хойш долоон буудал руу чиглэнэ" гэв.

Харин өдгөө ТЭЗҮ-ийг хийж дууссан бөгөөд эхний байдлаар 950 орчим сая ам.доллар буюу 3.29 их наяд төгрөг шаардлагатай хэмээн үзжээ. Ингэхдээ эл зардлыг Улсын төсвөөс гаргахгүй хэмээн тодорхойлсон.

Түгжрэлтэй тэмцэхийн тулд эл санааг өдгөөгөөс 10 жилийн өмнө Э.Бат-Үүл дурдаж эхэлж байв.

2013 онд Э.Бат-Үүл Хотын мээр байхдаа түгжрэлийг шийдэхийн тулд ЖАЙКА-гаар метротой болох судалгааны ажлыг хийлгэсэн байдаг. Тухайн үед нийт 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэх тооцоо гарсан билээ. Тухайн үеийн ханшаар тооцоолбол 2.36 их наяд төгрөгтэй тэнцэнэ гэсэн үг.

Ингэхдээ Японы засгийн газраас 600 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг метрод зориулж олгоно гэж мэдэгдэж байв. Улмаар бид 2020 он гэхэд метрогоо өлгийдөн авч, тууз хайчлах байлаа.

Нэг үгээр бол бид бодол санаандаа метротой болоод 10 жил, төсөөлөлдөө ашигладаг болоод гурван жилийг өнгөрөөжээ.

Хэрэв Э.Бат-Үүлийн үед барьж чадаагүй ч түүний дараагийн Хотын мээр үргэлжлүүлсэн бол өдгөө бид 10 жилийн хугацаанд түгжрэлд олон жил санаа зовохгүйгээс гадна 93 тэрбум төгрөгийг хэмнэх бүрэн боломжтой байв.

Эрх баригч нам солигдох үед томоохон төслүүд мартагдаж, гацдаг жишиг тогтоод удсан. Э.Бат-Үүлийн үед эхэлсэн ч Су.Батболдын үед мартагдсан метро ийнхүү Түгжрэлийн сайд, Хотын даргын хамтарсан "Их түгжрэлийг бууруулах" төслүүдийн нэгээр дахин нэрлэгдээд буй нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
9 сар 21, 2023 18:42

Метро хамгийн зөв сонголт шүү. Өөр эргэлзэх юм байхгүй, зард�##� төсөвөөс нь айх хэрэгггүй олон жил үр өгөөжөө өгнө.

Зочин
Зочин
9 сар 22, 2023 11:55
Reply to  Zochin

БАТ ҮҮЛ ХОТЫН ДАРГА БАЙСАН БОЛ АЛЬ ХЭДИЙНЭЭ МЕТРО БАРЬЧИХ БАЙСАН ДАА. МАН ын ажил дарханы зам , нефтьний үйлдвэр, мухар төмөр зам шиг хөдөлж байна.Яриад попроод байдаг.Ажлийн шийдэл нь МАНынхан ЖДҮХС, ХБ ,НДС,ЭМДС г идснийг шийдсэн шиг юм болоод байна.

Зочин
Зочин
9 сар 21, 2023 19:01

Тэнэг хогнуудаа Зүүнээс Баруун тийш эхлээд хийгээч дээ. Дараа нь хөндлөн хэд хэдийг хий. Надаас тэнэг хүмүүс байв�##� гэж, яаж идэж уух вэ гээд л бодоод бгаа даа

Зочин
Зочин
9 сар 22, 2023 09:53

Гай болохгүй �######�ж үз

Зочин
Зочин
9 сар 22, 2023 11:15

МАН ынхны идсэн их наяд, тэрбум тэрбумаар элбэг метро барих байсан

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
9 сар 22, 2023 14:47

за битгий үлгэр яриад бай дүүжин гүүр байгуулна гээд хуцаад байсан яасан

Зочин
Зочин
9 сар 22, 2023 14:47

Чадлаа юу нэг л дүр эсгэсэн новшнууд

Болор
Болор
9 сар 22, 2023 21:58

Амжилт Сайд нараа 🙂

Холбоотой мэдээ

Back to top button