Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Киевт агаарын цохилт өгөв

ОХУ пүрэв гарагт /2023.09.21/ Украины нийслэл Киев болон бусад хотуудад агаарын цохилт өгч, 18 хүн бэртгэж гэмтсэн байна. Украины Дотоод хэргийн сайд Игорь Клыменко Киев, Черкас, Харьков хотууд агаарын цохилтод өртөж, хүмүүс бэртсэн гэж мэдэгджээ.

Клыменко өөрийн Телеграм хуудас дээр бичихдээ “Өглөө хэцүүхэн эхэлж байна. Украин даяар дэлбэрэлтийн чимээ сонсогдлоо” гэсэн юм. Киев хотын дарга Виталий Кличко хэлснээр хотод нь долоон хүн бэртсэнээс нэг нь 9 настай охин байсан аж.

Киевийн төвд пуужингийн сэг унаж, барилга байгууламж, орон сууцны хэд хэдэн барилга эвдэрч, гал гарчээ. Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный хэлснээр ОХУ 43 пуужин харвасан байна. Үүнээс Украины арми 36-г нь устгажээ.

Агаарын цохилтын улмаас Украины зарим бүсүүдэд тог цахилгаан тасарчээ. Тус улсын цахилгаан сүлжээний оператор “Укренерго" компани мэдэгдэл хийхдээ “Дайсны өгсөн цохилтоос болж баруун болон төвийн бүсийн эрчим хүчний байгууламжид гэмтэл учирсан. Ровне, Житомир, Киев, Днепропетровск, Харьков мужуудад цахилгаан хэсэгчлэн тасарсан” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 21, 2023 19:47

Орос ах минь наад Киев гэх нийслэлтэй Украйн гэх улсаа хурдан дуусгаад наад дайнаа ч дуусгаачээ. Ямар удаан дайтдаг юм бэ. Ийм жижиг орныг хурдан цааш харуулаачээ. Зеленскийг баривчлаад Мадам хусейн шиг болгоочээ.

Зочин
Зочин
9 сар 21, 2023 22:47
Reply to  Зочин

Чухмаа чухам

Зочин
Зочин
9 сар 21, 2023 20:08
Reply to  Зочин

Б�##�дуушных нь ах вэ дараа нь чамайг бөмбөгдөж магад оркооо

Зочин
Зочин
9 сар 22, 2023 11:09

мансуурагч �##�и�##�агч бууж өгч улс орноо дайны хөлөөс авар

Зочин
Зочин
9 сар 24, 2023 10:40

Ийм мэдээ хараад оросыг дэмжигч нар �##�га ташаад сүйд болж бна гэм. Тэдэнд Хүүхэд �##�ж гээд л баярл�##�дах

Холбоотой мэдээ

Back to top button