"Хишиг арвин индустриал" ХХК-ийнхан хэрхэв: Аав нь мултарч, хүү нь шүүгдэж буй цагт ЭТТ ХК-тай дахин хамтарсан уу
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нартай хамт шүүгдэж, анхаарал татах хүмүүсийн нэгт зүй ёсоор “Хишиг арвин индустриал” ХХК-ийнхан нэрлэгдэнэ. Тэдний хэрэг өдгөө чухам хэрхэв, хамаарлууд нь яав гэдэг нь сануулах ёстой асуудлуудын нэг билээ.
-Аав нь "мултарч", хүү нь шүүгдэнэ-
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох “нүүрсний” гэх тодотголтой хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг уржигдар /2023.09.20/ болж, энэ сарын 28-нд товлолоо.
Эл 11 хүн дотор “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Х.Батхишиг багтсан. Түүнийг Б.Ганхуягтай хамаатуулан шүүх буй. “
"Нүүрсний хулгай"-н хэрэг хамгийн анх олноо дэлгэгдэж байх үес Б.Ганхуягийг эхнэр болон төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэн ах Д.Пүрэвдорж нарынх нь хамт саатуулж байв. Тэдэнтэй хамт “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийг хүү Х.Батхишиг, бэр Б.Мандчирмаа нарынх нь хамт АТГ-аас саатуулсан байдаг.
Өмнө нь хүргэсэн Хүүгийнх нь хэрэг шүүх рүү шилжиж, аав нь ард нь "мултарчээ" нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
-“Хишиг арвин индустриал”-ын Х.Батхишиг Б.Ганхуяг нар холбогдох, мөнгө угаах сэжмүүд-
Нэгдүгээрт, “Жаргалант вилла”, Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэх ах Д.Пүрэвдорж нар 2019 онд Богдхан уулын Жаргалантын аманд 17 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй 22 хаус барьж, борлуулжээ. Тэд "Бест хаус констракшн” ХХК-ийг байгуулж, түүгээрээ 22 айлын “Жаргалант вилла” гэх хотхон барьж, борлуулсан. Нэг нь 800 сая буюу нийт 17 тэрбум гаруй төгрөгийн ашиг олсон гэгддэг.
Хачирхалтай нь тэд, 2019 он хүртэл хувийн цэцэрлэг ажиллуулдаг байсан. Гэтэл 2019 оноос тансаг зэрэглэлийн хаус хотхон бариад эхэлсэн нь хуулийнхны анхааралд өртсөн.
Хоёрдугаарт, “Regis palace”, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тэмээн жингийн цуваатай хөшөөний зүүн талын энэ барилга дээр "Хишиг арвин индустриал" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж нартай Б.Ганхуяг холбогдох гол сэжим.
Гэтэл Б.Ганхуягийн эхнэр П.Бадамханд нь 2021 оны зургадугаар сарын 4-нд “Пеарл пропертиз” ХХК гэх үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани байгуулсан. Улмаар “Regis place” цогцолборын 2 давхрын рестораны зориулалттай 240 м2 үйлчилгээний талбай, 3 давхрын худалдаа, үйлчилгээний зориулалттай 123 м2, 236 м2 үйлчилгээний талбай, 4 давхрын спорт, фитнес, бялдаржуулах төвийн зориулалттай болон оффисын зориулалттай талбайнуудыг түрээслэх, 13, 17, 19 давхруудад байрлах орон сууцуудыг худалдах заруудыг байршуулж байв.
Гуравдугаарт, “Х.Батхишигийн эхнэр Б.Мандчирмаа нь “Баячуудын ам” гэгддэг Богдхан уулын Нүхтийн аманд тансаг зэрэглэлийн хотхон барьж байгаа. Тэр “МД трейвэл” ХХК-ийг Доржийн Баярмаа, Отгоны Дагвадорж нартай хамтран эзэмшдэг. Тус компани Нүхтийн аманд спорт, орон сууц, худалдаа, үйлчилгээний цогцолбор бүхий “Nieder land” гэх хотхон барихаар шав тавьчихсан.
Нүүрсний мөнгө барилгын материал болон эргэж орж ирсэн гэдэг өнцгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн байдаг. Мөн аравдугаар сарын сүүлээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "БНХАУ-ын барилгын компани руу ЭТТ-оос их хэмжээний мөнгө шилжүүлсэн байна" хэмээн чуулганы хуралдааны үеэр онцолж байв. Тэгвэл эл үгтэй дээрх "Regis palace", "Жаргалант хотхон" мөргөлдөх логиктой ч байж мэдэхээр.
Өмнө нь хүргэсэн Б.Ганхуяг, Б.Хишигдорж нар ЭТТ-н нүүрсийг "Regis palace" босгох барилгын материал болгосон уу нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
-Бор тээгийн уурхайд туслан гүйцэтгэгчээр "Хишиг арвин индустриал" ХХК дахин орж иржээ-
2019-2021 оны хооронд зөвхөн “Хишиг арвин индустриал” ХХК-тай 1.5 орчим их наяд төгрөгийн гэрээ байгуулсан.
- 2018 онд тус компани “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Цанхийн баруун уурхайн олборлогч сонгох” 191 тэрбум төгрөгийн төгрөгийн тендер,
- 2019 онд т хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх” 796 тэрбум төгрөгийн тендер
- Бор тээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажил”-ын 715 тэрбум төгрөгийн тендер
Зөвхөн энэ гурван гэрээгээр л гэхэд Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1.5 их наяд төгрөгийг “Хишиг арвин индустриал” ХХК-д өгсөн гэсэн үг.
Гэтэл өдгөө хуулийн байгууллагад шалгуулж, шүүлгэж буй ч дахин “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Тавантолгой ордын Бор тээгийн уурхайд туслан гүйцэтгэгчээр “Хишиг арвин индустриал” ХХК орсон гэх мэдээлэл дуулдаад буй.
Гэвч албаны эх сурвалж энэхүү мэдээллийг үгүйсгэв.
Cэтгүүлчийн тэмдэглэл: "Эрдэнэс Тавантолгой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Намайг сайн ух, надаас баас л гарна" гэх агуулгаар жиргэсэн удаатай. Сүүлд нь азнасаар ажиллагаа явуулахдаа шуудхан эхнэртэй нь хамт цагдан хорьж, хамаатнуудыг нь давхар саатуулж байсан билээ. Өдгөө урьдчилсан хэлэлцүүлэг дээр прокурор Б.Ганхуягийг “бүлэглэлийн толгойлогч” хэмээн цохон зарласан. Тэгвэл “Хишиг арвин индустриал” ХХК-ийнхан түүний үүсгэсэн бүлэглэлийн зөвхөн нэг хэсэг нь болж таарч байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 тэрбумын ашиг биш орлого олсон байна. Өртөг зард�##� нь хасагдаад цэвэр ашиг гэж үзэх болов уу. Тэгэхгүй бол 17 тэрбум цэвэр ашиг олсон гэж ойлгогдохоор бичиж.
МАН ынхан МАН чуудаа барьж эхлэв.Хэн нь их ӨНДӨРӨӨС УНАХ бол доо. Хулгайч нар жижиг хулгайч нараа барьж өгснөөр том хулгайчууд амь аврагдана гэж ойлгох хэрэггүй дээ .
Хэдхэн гэр бүлүүд үнэнхүү самарч дуусг�##�аа дэлхийгээс �######�уулах
нүүрэндээ г�##�тай нүдэндээ цогтой хулгаййчууд ажээ цөлмөж өгөө биз
bvh nasaar ni horih yaliin uguud z##luul
Хишиг арвин биш байсан ч өөр компани ш�##�гараад л явах бсан биздээ. Монгол компани орлого олж болдоггүй нийгэм юм уу. Олон жил хятад компаниуд ЭТТ-н хөрс хуул�##�тыг хийж ирсэн. Монголчуудаа адлахаа больцгоо �####�гудаа. Нэг ч гэсэн монгол компани хөл дээрээ босох нь энэ улсад хэрэгтэй бмаардаа. Бизнес хийж буй монголчуудаа үргээгээд хэвлэлээр нүдээд дуусгах нь хэний �##�ь улсын бодлого юм болоо?
Бүх хөрөнгийг нь хураагаад насаар нь өршөөлгүй чангад хорих хэрэгтэй.эхнэрүүдийг нь ч гэсэн.Хятдын хууль манайд хэрэгжвэл авилга цэгцрэх бхда
Хишиг арвин луйварчин компани шүү
Ард түмний хөрөнгийг хууль бусаар буюу хугац хийж Хэдэн зуун ТЭРБУМ ийн ашиг олсон бна ш дээ.
Ийм баримттай хэргийг цааш ш�##�гав�##� олон хулгайчыг бапих байх....
Эднийх ц�##�ин муутай юм бн�##�ээ яг хийсэн ажилчиддаа ц�##�ин сайн өгч бгаач хүний нөөцгүй бол ажил урагшлахгүйшдээ