УЛС ТӨР

Б.Ганхуяг, Б.Хишигдорж нар ЭТТ-н нүүрсийг "Regis palace" босгох барилгын материал болгосон уу

Нүүрсний хулгайн асуудлаар /2022.12.07-08/-нд шилжих шөнө прокурорын зөвшөөрөлтэйгөөр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын найман хүнийг цагдан хорьсон.

Тэдний дотор "Хишиг арвин индустриал" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж багтсан нь анхаарал татсан юм. Урьдчилсан байдлаар Б.Ганхуягийг Б.Хишигдоржийн компаниар дамжуулан мөнгө угаадаг байж болзошгүй гэгдэж буй.

Энэ тухай сэжим атгахын тулд дараах агуулгуудыг хөндөж үзэв.


-Нүүрсний мөнгө барилгын материал болон орж ирдэгийн шалтгаан Б.Ганхуяг, Б.Хишигдорж нар-

НЭГДҮГЭЭРТ: Б.Ганхуяг, Б.Хишигдорж нарын холбоо хамаарлын тухайд:

1.Эхний хамаарал: Тэдний эрх ашиг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тэмээн жингийн цуваатай хөшөөний зүүн талын "Режис палас" дээр нэгдэж байгаа гэдэг сэжим бий. "Хишиг арвин индустриал" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдоржийн Б.Ганхуягтай холбогдож байгаа гол сэжим нь энэ барилга гэгдэж байна. Тэднийг холбосон гол хүн нь Гео эдийн засаг судлаач Р.Батсайхан гэгддэг. Р.Батсайхан нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга талын холбогч байх боломжтой тухай шуум байдаг. Тэдний холбоо сүлбээ ийм.

Нарийвчилбал, "Режис палас" Б.Хишигдоржийнх. Б.Ганхуягтай ойртож, сүжирснээрээ гацаад байсан энэхүү паласаа асар богино хугацаанд босгосон гэдэг мэдээлэл хөшигний ард бий. Б.Ганхуягийн эхнэр н.Одгэрэл болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр "Режис палас" зэрэг үл хөдлөх хөрөнгүүд бүртгэлтэй байж болзошгүй гэх сэжмээр хууль хяналтынхан ажиллаж байгаа аж. Ямартай ч үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанитай болсон гэгдэж байна.

2.Удаах хамаарал: Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэх ах Д.Пүрэвдорж нар 2019 онд Богдхан уулын Жаргалантын аманд 17 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй 22 хаус барьж, борлуулжээ. Тэд "Бест хаус констракшн” ХХК-ийг байгуулж, түүгээрээ 22 айлын “Жаргалант вилла” гэх хотхон барьж, борлуулсан. Нэг нь 800 сая буюу нийт 17 тэрбум гаруй төгрөгийн ашиг олсон гэгдэж байна.

"Дээрх хамаарлаараа дамжуулан авсан авлигын мөнгөө хаус болгож угаасан" гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхлээд байгаа юм.

Хамаарлуудын эцэст: Нүүрсний мөнгө барилгын материал болон эргэж орж ирсэн гэдэг өнцгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн байдаг. Мөн аравдугаар сарын сүүлээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "БНХАУ-ын барилгын компани руу ЭТТ-оос их хэмжээний мөнгө шилжүүлсэн байна" хэмээн чуулганы хуралдааны үеэр онцолж байв. Тэгвэл эл үгтэй дээрх "Regis palace", "Жаргалант хотхон" мөргөлдөх логиктой ч байж мэдэхээр.


“Хишиг Арвин Индустриал” ХХК нь 1997 оноос хойш уул уурхай, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Өдгөө "гэрээт олборлолтын үйлчилгээг нэвтрүүлэн өргөжин тэлсэн үндэсний оператор компани” болсон хэмээн тодорхойлдох болж. Улмаар 2011 оноос “Эрдэнэс Тавантолгой”-н Баруун, Зүүн цанхид гэрээт олборлолтын ажил хийдэг болсон байна.

Энэ компанийн ерөнхий захирал нь Б.Хишигдорж гэдэг хүн бий. Тээврийн техникумыг 1992 онд механикч мэргэжлээр,“Газарчин” дээд сургуулийг 2010 онд уул уурхайн бизнес удирдлагын мэргэжлээр төгссөн. 1997 оноос “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа юм байна.


-"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн таван тендерээс шалгарч, 900 гаруй тэрбум төгрөг авчээ-

ХОЁРДУГААРТ: "Хишиг арвин индустриал"-ийн хувьд төрийн өмчит томоохон компаниудын тендерт олон удаа шалгардаг тухайд:

Эл компанитай холбоотой тендерийн хэсэг бидний анхаарлыг хамгийн их татна.

Б.Ганхуягын хувьд "Эрдэнэс тавантолгой” ХК-д 2016 оноос Тэргүүн дэд захирлаар, 2018 оноос Гүйцэтгэх захирлаар ажилласан. Гэтэл Б.Ганхуягийг Гүйцэтгэх захирал болсноос хойш “Хишиг арвин индустриал” ХХК “Эрдэнэс тавантолгой” ХК-тай асар өндөр үнийн дүнтэй хэд хэдэн гэрээ байгуулсан нь өдгөө tender.gov.mn сайтаас тодорхой харагдана.

Өнгөрсөн хугацаанд "Эрдэнэс тавантолгой" ХК-иас цаасан материалаар зарласан таван тендерт "Хишиг арвин индустриал" ХХК оролцож, 900 гаруй тэрбум төгрөг авчээ.

Зөвхөн ил зарлагдаж харагдаж байгаагаар энэ хэмжээний тендерийн мөнгө “Хишиг арвин индустриал” ХХК руу гулгасан нь, гэрээ байгуулсан нь Б.Ганхуяг нь өөртөө давуу байдал бий болгож, авлига авсан байж болзошгүй гэх.

Түүнээс гадна "Монгол дата клуб"-ээс гаргасан судалгаагаар, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Эрдэнэс тавантолгой" ХК, "Монголросцветмет" ТӨХК-иудын 2019-2020 оны худалдан авалтын дүн 5.8 их наяд төгрөгт хүрчээ. Үүний нэг их наяд 86 тэрбум 927 сая 710 мянга 58 төгрөг төгрөг /1,086,927,710,058/-ийн бараа үйлчилгээг зөвхөн "Хишиг арвин индустриал" ХХК ханган нийлүүлсэн гэдэг дуулиан нийгэмд задраад удаж буй.


-Б.Хишигдорж охин компаниудаараа дамжуулан нүүрс зөөдөг үү-

ГУРАВДУГААРТ: Нүүрсний хамгийн олон тээврийн хэрэгсэлтэй компаниудын нэгээр нэрлэгддэг тухайд:

"Хишиг арвин индустриал” ХХК opendatalab.mn сайтаас дараах охин компаниудтай болох нь харагдаж байна.

  • Кэй Эй Пропертийз
  • Монголиан Контракт Майнинг Сервис
  • Кэй Эй Рентал Сервис
  • Сора Интернэшнл
  • Тийсс Хишиг Арвин Жейви
  • Хур Алтан Өргөө
  • Стандарт Майнинг Солюшнс
  • Кэй Эй Майнинг
  • Кэй Эй Групп

Cэтгүүлчийн тэмдэглэл: "Эрдэнэс Тавантолгой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Намайг сайн ух, надаас баас л гарна" гэх агуулгаар жиргэсэн байв. Хуулийнхан түүнийг шууд саатуулчих үндэслэлээ гаргах гэж нэлээд удлаа. Ингэж азнасаар ажиллагаа явуулахдаа шуудхан эхнэртэй нь хамт цагдан хорьж, хамаатнуудыг нь давхар саатуулав.

Эдгээр дотор хувийн хэвшлээс "Хишиг арвин индустриал" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж багтсан нь ихээхэн анхаарал татаж буй. УИХ-ын дарга З.Энхболдтой хамааралтай, бизнесээ дэмжүүлэх лоббигоо хийлгэдэг гэгддэг уг компани хуулийнхны хараанд Б.Ганхуягтай хамтатган шалгагдах үндэслэлээр ингэж нэрлэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 9, 2022 08:38

Айх,ичих, зовох гэж булчирхай бдаггүй юм бна. Казахстанд хотхон бариулсан гэдэг нь үнэн юм бна доо.

Зочин
Зочин
12 сар 9, 2022 12:18
Reply to  Иргэн

Ганхуягийг АН тай холбоотой мэтээр нийтлэл бичжээ.Хүрэлсүх толгойдоо шатсан цагаан даавуу толгойдоо боогоод нисэж явахдаа НАМЗХ г байгуулж байсан юм. Ганхуяг НАМЗХ г удирдаж байсан МАНын гишүүн хүн шүү дээ.Хүрэлсүх , Аюурсайхан нарын дэмжлэгээр ЭТТ д очсон юм аа.НАМЗХ ,бол МАНын бэлтгэл боловсон хүчин бэлтгэдэг, иддэг хоол тогоо шанага нэгтэй байгууллага юм.Яаж ч бодоод АНд хамаар�##�гүй этгээд бол ГАНХУЯГ мөн.Буруу тийш нь эргүүлж бу�####�д БУРУУГАА тохдог схем технологио МАН П.Урнаагаар дамжуулж хэрэгжүүлэх нь ээ

Чингис
Чингис
12 сар 9, 2022 21:57
Reply to  Зочин

Энэ долийсон хулгайчийн Эзэн нь болох жанхуу гэх өмхий төвд тайрдас новшийг баривчилж чадахгүй. Учир нь тэр ухна, данх, гахай 3-ыг захирдаг.

Гал
Гал
12 сар 9, 2022 13:53
Reply to  Зочин

Хулгайг нам харг�##�захгүй хийдэгээ анд минь

Зочин
Зочин
12 сар 9, 2022 09:27

Хишиг арвин компани дээрээ нүүрсний гэрээ хийгээд хятад компани зардаг тэрэндээ авилг�##�д 1 тонн нүүрсэн дээр 3$ гэж авдаг
Тэрийгээ өгөхгүй болинүүрс өгдөгүй
Ганхуяг нь өөрийн доор байдаг төмөрөө гээд таван толгойн захирлаараа дамжуулаж авдаг
Тодорхой ш дээ бүгд л мэддэг
Хишиг арвин ххк аас нүүрс хцп�##�даж авсан компаницд бүгд тэгж өгдөг
Ийм байж болохгүй яагаад улсын нүүрсийг зарж байгаан гээд хэлэхээр нүүрс ч олдохгүй тээвэр ч хийлгэхгүй дампуурах л байд�##� үүсдэг
Хэнд ч хэлээд нэмэргүй хуулийхан нь ч юм хэлдэгүй
Бусад компаницд ч өр ширтэй болохоор дуугай л байдаг
Бодит зүйл шүү
Ийм заваан юмнуудыг өөгшүүлэж байснаас хэдэн бараа авчраад чадах юмаа хийсэн нь джэр шүү

Цаазал
Цаазал
12 сар 9, 2022 09:46

Бузарын �########�нууд. Иймэрхүү хулгайч хүмүүсийн ар гэр нь б�##�иар их зантай дээрэнгүй пзданууд байдаг шд. Өөрсдийгөө хаан гээд бодчихсон. Гэнэт хулгайн мөнгөөр баяжсанаа лаг юм хийсэн мэт боддог, онгирдог, харуулдаг.

Зочин
Зочин
12 сар 9, 2022 09:49

З. Энхболд - Би тулдаа Тавантолгойг гаднынхантай нийлсэн нөхдөөс аварч чадлаа. гэж байсан. Харамс�##�тай нь өөрөө л хүний ард нуугдан хувьдаа завшиж байж. Тэр Чойр хүртэл говийн эмзэг хөрсийг тоос болгон манаргаж Тавантолгойн нүүрсийг зөөгөөд... ийм хумсаа нуусан муур шиг хулгайчуудаар саар�##� ордон дүүрчээ.

Зочин
Зочин
12 сар 9, 2022 13:00
Reply to  Зочин

Энхболд Ганхуяг биш кккк

Зочин
Зочин
12 сар 9, 2022 10:01
Reply to  Зочин

жинхэнэ бэлтрэг ккк

Зочин
Зочин
12 сар 9, 2022 10:16

Юу вэ хичнээн хүүхдийн сургууль эмнэлэг идчээ вэ.Юун засаг огцруулах Оюукийг шаардаж жагсаж энэ мэтийг шийтгүүлэх.Хуульгүй бол буудчихад буруудах юм �##�га

Уншигч
Уншигч
12 сар 9, 2022 10:17

Хулгайч нарын хөрөнгийг хурааж улсын орлого болгоод зарж гадаад өрөө төлөх хэрэгтэй

Зочин
Зочин
12 сар 9, 2022 10:31

жинхэнэ хулгайч луйварчид чинь дээгүүр ингэж мөнгө угаадаг нь том жишээ шүү тэрнээс жирийн бизнес эрхлэгч ингэж том мөнгө уга�##�т хийж чадахгүй бүгдийг нь сайн ш�##�гаад шоронд хий

Сэтгүүлч ч гэж дээ
Сэтгүүлч ч гэж дээ
12 сар 9, 2022 10:43

Ядаж зөв бичмээр юм. Үг үсгийн , утгын бөөн �##�даа. Орлого-ашиг 2-оо ялгаж байж эдийн засаг, мөнгөтэй холбоотой мэдээ бичиж бай даа

Зочин
Зочин
12 сар 9, 2022 11:20

Uls eh orniig mini tonon deeremdsen shunaliin buzruudiig harahaas Nvd horsoj bna Viliin vree edlene deee

Зочин
Зочин
12 сар 9, 2022 11:20

Үнэн шүү дээ эндээс л томорсон компани

Зочин
Зочин
12 сар 9, 2022 11:21

1072 яачихваа нээрээ

Зочин
Зочин
12 сар 9, 2022 11:21

Ene muu jaltgar yumiig bariach mungugvu xishig ux bolomjgvi gej xutssan nuxut ene shvv

Зочин
Зочин
12 сар 9, 2022 12:56

Ганхуяг бол сэтгэцийн өвчтэй худ�##�ч хулгайч нөгөө аймаар ашигтай ажиллаж байгаа гэсэн үг 4.3 их наядын өр болсон ш дээ наадахи чинь нэг биш нэлээн хэдэн п�##�ас бариа биз хүмүүсээ нүдээ нээ

Е март..номин аймаар
Е март..номин аймаар
12 сар 9, 2022 13:48

Яаж ийм байж болохыг бэ..хэдхэн хүн хувааж идээд байгааг мэдэхгүй..Ерөнхий сайд байдаг гэж зүү..хараад л ах..Хөрөнгийг нь хурааж..байшинг нь эмнэлэг болгоё..мөнгийг нь иргэдэд...ил тараая...тэхгүй бол худлаа хурааж БНА шүү...

Баялаг ийг нээлттэй..худалдий..иргэдэд
Баялаг ийг нээлттэй..худалдий..иргэдэд
12 сар 9, 2022 13:50

ХЭДХЭН ХҮН ХУВААЖ ИДЭЖ БАЙГААГ 10 ЖИЛ ЯРИЖ БНА..БАЯЛГИЙГ ЯАГААД ХУВААХГҮЙ БАЙГАА ЮМ..ХҮРЭЛСҮХ ЭЭЭ..

Золбоо
Золбоо
12 сар 9, 2022 14:06

МАН ын хулгайчыг яагаад өөр намруу чиглүүлээд байгаа сэтгүүлч вэ, ман ы бүүр багаасаа явсаар �##�бан туша�##�д очсон боловсон хүчин нь гэдгийг бүгд мэднэ тэхүү

Darguud..HUVAAJ..IDDEG..BAYALAG..UU..HUVITSAA. .
Darguud..HUVAAJ..IDDEG..BAYALAG..UU..HUVITSAA. .
12 сар 9, 2022 14:26

HURUNGIIG ..HI HURAAJ..EMLEG BOLGOJ..IRGEDED TARAAHGUI L BOL...HURAASAN HURUNGIIN UNEH D..HEN ITGEH VE..DARGUUD HUVAAJ..IDDEG...BAYALAGTAI..BAIJ..YAJ BOLOH VE....UHMEER..YUM BEE

Зочин
Зочин
12 сар 9, 2022 15:14

Жараахай

Зочин
Зочин
12 сар 9, 2022 19:43

Хишиг Арвин компаний эзэн нь Хишигдорж мөнгөтэй л болохоос биш ямар ч мэдлэггүй жолооч л нөхөр. Компанийг гол удирдаж байсан хүн нь Ардчилсан намын Майнбаярын Тулгат энэ 2 хоорондоо садан төрөл хүмүүс. Бас З.Энхболд бна Буянгийн Жагаа бна Баабар бна цаана нь маш олон хүн байгаа

Зочин
Зочин
12 сар 10, 2022 22:01
Reply to  Зочин

Хишигдоржийг шахаад өгвөл хэн хэн төрөөс оролцсон авилгач гэдгийг бүгдийг мэдэх байлхгүй дээ

Зочин
Зочин
12 сар 9, 2022 19:47

Юм болгосон л байна сайхан юм аа. Оффшорт нуулгүй

Чингис
Чингис
12 сар 9, 2022 22:01

Эзэн нь болох жанхуу гэх өмхий төвд тайрдас новшийг баривчилж чадахгүй. Учир нь тэр ухна, данх, гахай 3-ыг захирдаг.

Зочин
Зочин
12 сар 9, 2022 22:10

Аюурсайханы хүн биз дээ энэ Ганхуяг хэтэвч нэг л байгаа

Зочин
Зочин
12 сар 10, 2022 02:33

Энэ шилэн хар оффист ихэвчлэн АН н угшилтай нөхдүүд байрладаг.Баабар.Цэнддоо.Зоригтын хүү.Нөгөө гайх�##� Идэрбат гээд тоочвол арвин барилгын эзэн Т нь Ганхуягийн дотны найз гэж сонссон

Зочин
Зочин
12 сар 10, 2022 07:00

naad jargalant villa chin 400n say gj bluu daa kovid ved ochij tseverlegee hj bsn ym

З- ЭЭЖ
З- ЭЭЖ
12 сар 10, 2022 11:32

ОДОО ХҮРЭЛСҮХ ЖҮЖИГЭЭ ТАВИНА ХАРЖ Л БАЙЯ!!! НҮҮРСНИЙ ХУЛГАЙН НУУЦ НОЁДУУДЫН НЭГ НЬ ЯААХ АРГГҮЙ ХҮРЭЛСҮХ ШҮҮ ДЭЭ!!! ГАНХУЯГЫГ ГАНЦ ХАМГААЛАЖ БАЙСАН ХҮН ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ БН

Энхээ
Энхээ
12 сар 10, 2022 14:48

Эднийг Авилгатай тэмцэх газар өгч ш�##�гуул

Зочин
Зочин
12 сар 10, 2022 19:28

Зандаахүүгийн Хишигтогтох!!!

Зочин
Зочин
12 сар 11, 2022 07:55

Энэ бузрын хулгайчуудаас мөнгөө аваач ээ. Ард иргэдээс мөнгө авах хууль гаргахаа болимоор байна аа
Ард түмэн чинь сөхөрч байна.

ЗОЧИН
ЗОЧИН
12 сар 11, 2022 11:07

Идэж ууж ханадаггүй энэ хулгайч нарыг тэнгэр гэсгээж, үр удмаар нь шийтгээсээ

Зочин
Зочин
12 сар 11, 2022 11:41

Нүүрсний хэргийн эхлэл энэнээс бүр өмнө ш дээ. Бараг 10 гаруй жил болж байна. Тэр хэргүүдийг сөхөрч.

Зочин
Зочин
12 сар 11, 2022 23:32

Хишиг Арвин Оюу Толгойд олон гэрээт ажил хийж байгаа, бас ш�##�гах хэрэгтэй л юм бна, юм болгоныг чаддаг гээд л гэрээ аваад л

Зочин
Зочин
12 сар 14, 2022 10:32

Хөрөнгийг нь улсын хохиролд ав ! Өндөрхөн ял оногдуулах баримтыг нь хуулийн дагуу тулт�##� нь бүрдүүлээд ял өгөөд явуул бусад хулгайч нарт жишээ болтол нь.Төр зөвд зөөлөн бурууд хатуу гэдгээ харуул !Ард түмэн харж байгаа ш дээ...

zichin
zichin
9 сар 22, 2023 09:26

arai denduu tonoh ymaa ta nar huuli saitai gazar bol ah duugeer ni buudmaar ymaa. buuljis hurmeer ym. il bgaa ni 50 terbum bh iim bolool uhen gatan darga boldog hulgaichuud. yu ch biznes hiij hunii tsalin ugch uzeegui darga nar . arai denduu ym.Оюун эрдэнэ bas ch davgui shuu

zichin
zichin
9 сар 22, 2023 09:27

heden emneleg sur barij heden zam yanzlah uu. ingej l ulsaan tonuulmaargui ba

Холбоотой мэдээ

Back to top button