Австралид Тэйлор Свифтийн тухай эрдэм шинжилгээний хурал болно
Австрали улсад алдарт дуучин Тэйлор Свифтийн нөлөөний тухай олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. “Swiftposium” гэж нэрлэгдээд буй хурал нь Свифт дэлхийн хөгжим, эдийн засаг болон соёлд ямар нөлөө үзүүлснийг авч үзэх аж.
Тус эрдэм шинжилгээний хурал ирэх жилийн хоёрдугаар сард болох юм. Үүнтэй зэрэгцэн Свифт “Eras” тоглолтоо Австралид хийх аж. 2023 оны хоёрдугаар сар Австрали дахь Свифтийн шүтэн бишрэгчдийн хувьд бүх зүйл цогцолсон сайхан сар өнгөрөх нь дээ.
Эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулж буй хүмүүс мэдэгдэл хийхдээ хурал гурван өдрийн турш явагдаж Ази, Номхон далайн бүс нутгуудаас олон судлаачдыг оролцуулна гэж найдаж байна хэмээжээ.
Зохион байгуулагчдын нэг Мельбурны их сургуулийн профессор Женнифер Беккет “Тэр бол үнэхээр сэнсаац. Тэйлор Свифт дэлхий дахинд, бид бүхэнд маш том, тодорхой нөлөө үзүүлдэг. Дэлхийн удирдагч нар “Eras” аялан тоглолтоо улсад нь хийгээч гэж түүнээс гуйж байна. Учир нь түүний тоглолт хийсэн улсуудад маш их хэмжээний орлого орж ирдэг” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.