Гадаад мэдээДЭЛХИЙ
Гахайн мах идсэн ТикТокчин 2 жилийн хорих ял сонсжээ
ТикТок сүлжээнд 2 сая гаруй дагагчтай Лина гэх Индонези инфлюенсер Балид аялах үедээ гахайн мах идэж буй бичлэг оруулаад хоёр жилийн хорих ял сонссон байна. Тэрбээр Исламын мөргөлийн үгс уншиж байхдаа гахайн мах идсэн нь нийт шүтлэгтнүүдийн дургүйцлийг хүргэж, лалын шашныг доромжилсон хэмээн буруутгагджээ.
Индонез нь лалын шашинтай улс боловч Бали арлын хүн амын дийлэнх нь Хинду шашинтай байдаг аж. 33 настай Лианг 2 жилийн хорих ял болон 25 мянган ам.доллароор торгож, торгуулаа төлөхгүй бол гурван сарын хорих ял эдлүүлэхээр болжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Л�##�ын шашин л�##�арын шашин
Laliin shashin l###riin shashin
Зүгээр л гахайн мах идсэний төлөө шорон явчдаг айн! Исламын шашин