КОЙН: Хонконг криптовалют арилждаг платформыг луйврын хэргээр шалгаж эхэлжээ

Хонконг хотын цагдаагийн алба “JPEX” платформыг хөрөнгө оруулагчдаа 1.3 тэрбум хонконг долларын (136 сая ам.доллар) алдагдалд хүргэн, залилсан гэх хэргээр шалгаж эхэлжээ.
2 мянга гаруй хүн цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа албаны хүмүүс энэ долоо хоногт 11 хүн баривчилсан байна. Баривчлагдсан хүмүүс дунд хэд хэдэн алдартай инфлюенсерүүд багтсан юм.

Энэ хэрэг нь Хонконгийн түүхэн дэх хамгийн том залилангийн хэргүүдийн нэг болж магадгүй гэж хэвлэл мэдээллүүд онцолж байна. Мөн цахим хөрөнгөний дэлхийн төв болон хувирч буй тус хотын шинээр баталсан криптовалютын хуулийг туршсан асуудал болно гэж шинжээчид үзэж байгаа аж.
Хонконгийн Үнэт цаасны хороо өнгөрсөн долоо хоногт Дубайд төвтэй “JPEX” платформ нь Хонкогт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлжээ. Тус хотын дарга Жон Ли уг хэрэгтэй холбоотой мэдэгдэл хийхдээ албаны хүмүүс нөхцөл байдлыг нарийн хянаж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдыг хамгаална гэж хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.