Гадаад мэдээДЭЛХИЙ
Өөрсдийгөө нохой гэж боддог мянган хүн Берлинд цугларчээ

Өөрсдийгөө нохой гэж боддог хүмүүс Берлин хотын цугларсан байна. Тус хотод оршдог Потсамер Платцын галт тэрэгний буудалд мянга гаруй хүн цугларч, бие бие рүүгээ орилох, хуцах замаар харилцан яриа өрнүүлсэн гэв.
Энэ цуглааны бичлэгийг үзсэн хүмүүс интернэт дээр “Сибирийн тайгад аваачаад хая, тэгээд араатны зөн совингоороо амьдарна биз”, “Амьтны хяналтын газар луу залгаад эд нарт галзуугийн тариа хийлгэ”, “Хэрвээ өөрсдийгөө нохой гэж боддог юм бол яагаад амны хаалт зүүсэн байгаа юм” гэж мэт зүйл бичжээ.

Өмнө нь нохой болох мөрөөдөлтэй Токо нэртэй Япон эрэгтэй олны анхаарлыг татсан билээ. Токо яг нохой шиг харагддаг өмсгөл хийлгэхийн тулд 14 мянган ам.доллар зарцуулж, үүгээрээ интернэт дээр алдартай болсон юм.
Эх сурвалж: New York Post
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.