СПОРТ
Усан сэлэлтийн хамгийн залуу баг Ханжоуд өрсөлдөж байна
Ханжоу 2022 наадмын усанд сэлэлтийн төрөлд манай улсаас оролцож буй шигшээ багийн гишүүд 14-22 насныхан бөгөөд тэднээс 20 нь 18 нас хүрээгүй буюу харьцангуй залуу бүрэлдэхүүн юм.
Өнөөдөр нийт 9 зайд хурд сорьсон манай тамирчдаас Б.Энхтамир эрэгтэй 100м-ийн чөлөөт сэлэлтэд гараандаа 3-р байр эзэлсэн бол 100м-ийн араар даллах төрөлд манай тамирчин Х.Цэлмэг 1-р гараанд гарч уралдан 1 минут 02.79 секундээр тэргүүлсэн.
Нийлбэр дүнгээр Б.Энхтамир 44 тамирчнаас 26-р байр, Х.Цэлмэг 28 тамирчнаас байр тус тус эзэллээ.
Эх сурвалж: МҮОХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.