Азийн наадам: DOTA 2, League of Legends, PUBG гэх мэт тоглоомуудын аварга шалгаруулна

2023 оны Азийн наадам өнгөрсөн бямба гарагт /2023.09.23/ нээлтээ хийсэн. Энэ удаагийн наадамд цахим спорт буюу видео тоглоомын төрөлд медаль тооцож ирснээрээ онцлог юм.
Өмнө нь э-спорт Азийн наадамд зөвхөн үзүүлэнгийн спорт хэлбэрээр л ордог байсан. Тэмцээнд оролцож байр эзэлсэн орнуудын медаль нийт медалийн тоонд багтдаггүй байсан аж. Харин одоо нийт медалийн тоонд багтаж, тооцогдоно.
Э-спортын тэмцээнүүд ням гаргаас /2023.09.24/ эхэлжээ. Харин аравдугаар сарын 2-ны өдөр “DOTA 2” тоглоомын финалын тоглолт болж, э-спортын төрлийн тэмцээнүүд дуусна. Финалын тоглолт Ханжоу хотын Э-спортын төвд болох аж. Тус төв нь 4 мянган хүний суудалтай.
Азийн наадмын э-спортын төрөлд багтах тоглоомууд:
- League of Legends
- DOTA 2
- Honor of King (Arena of Valor)
- PUBG
- EA FC 24 (Fifa Online 4)
- Street Fighter V
- Dream Three Kingdoms 2
Монгол Улсаас “DOTA”-ийн төрөлд шигшээ баг оролцоно. Манай орныг А.Билгүүн (423), О.Сүхбат (sanctity-), Б.Мөнх-Эрдэнэ (11), Н.Батбаясгалан (Ace12), Д.Төгстөр (Se) төлөөлнө. Мөн "PUBG"-ийн тэмцээнд манай улсаас оролцох юм.
Эх сурвалж: Esports.gg
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.