Өмнөд Солонгосын Засгийн газар ганцаардаж буй залуустаа туслах боллоо
БНСУ-ын Засгийн газар нийгмээс тусгаарлагдан амьдарч буй залууст туслах халамжийн шинэ бодлогыг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан байна.
Өмнөд Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам мэдэгдэл хийхдээ нийгмээс тусгаарлагдсан хүмүүс нь гэр бүлээсээ бусад хүмүүстэй зургаан сарын хугацаанд ямар нэгэн утга учиртай харилцаа үүсгээгүй хүмүүсийг хэлнэ гэжээ.
Тавдугаар сард Эрүүл мэнд, нийгмийн харилцааны хүрээлэн гаргасан тайлангаас харвал 2021 онд нийгмээс тусгаарлагдсан залуучуудын тоо 5 хувь байсан аж. Тус жил Өмнөд Солонгост 10.8 сая залуу хүмүүс оршин суудаг байсныг авч үзвэл нийгмээс тусгаарлагдсан 538 мянган залуучууд байгаа гэсэн үг.
Халамжийн яам утас, мессежээр харилцах гэх мэт олон янзын аргаар ганцаардмал залуучуудыг бусадтай харилцаа холбоо тогтооход нь туслах болжээ. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгч хоолны хичээл гэх мэт бусад хөтөлбөрүүдэд хамруулж хүмүүстэй холбоо тогтооход туслах юм.
Мөн БНСУ-ын Засгийн газар өвчтэй гэр бүлийн гишүүдээ асарч, нийгмийн амьдралгүй болсон залууст зориулж жилд 2 сая воны мөнгөн тэтгэмж өгч, сургалт, ажилд бэлтгэх болох эрүүл мэнддээ анхаарахад дэмжлэг үзүүлэх болжээ. Дээрээс нь Өмнөд Солонгос нийгмээс тусгаарлагдсан залууст туслах хөтөлбөртөө ирэх жил 330.9 тэрбум вон төсөвлөсөн байна.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.