"Д.Наранхүүг Замын-Үүд боомтоор авчирсны дараа АТГ-д шилжүүлнэ"

НЭМЭЛТ: 15.50 цаг
Хууль зүй дотоод хэргийг сайд Х.Нямбаатар Д.Наранхүүг эх оронд нь авч ирэх чиглэлд өөрийн биеэр очиж ажиллаад өчигдөр ирсэн билээ.
Тэгвэл тэрбээр Д.Наранхүүгийн талаар “130 хүний 90 орчим нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байх явцдаа оргон зайлсан байдаг. Үлдсэн 30 нь АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхад зугтсан. Иргэн Д.Наранхүү гэдэг хүнтэй холбоотой асуудлаар бид өнгөрсөн тавдугаар сараас эхлэн БНХАУ-ын талтай мэдээлэл солилцсон. Хариу ирэхдээ “энэ хүн манай хилээр гарсан чигтэй байна” гэсэн. Сүүлд 14 хоногийн өмнө “энэ хүн хилээр орж ирэх үед нь саатууллаа, хурууны хээ болон бусад биометр Д.Наранхүү гэсэн хүн мөн байна, танайд шилжүүлж өгье” гэдэг асуудал яригдсан. Өнөөдөр 16.00 цагийн орчимд Эрээн-Замын-Үүдийн авто замын боомтоор АТГ-ынханд шилжүүлж өгөх гэж байна. Өнгөрсөн долоо хоногт би БНХАУ-д ажиллалаа" хэмээлээ.
Мөн тэрбээр "БНХАУ-д ял эдэлж байгаа зургаан хүнийг энэ долоо хоногт манай талд шилжүүлж өгөхөөр болж байна. Энэ хүмүүсийг Хөх хотын агаарын боомтоор хүлээж авахаар онгоцны төлбөрийг шилжүүлсэн. Ирэхээр нь харьяа дүүргийн шүүхэд шилжүүлнэ. Мөн нэмээд 12 хүний асуудлаар Хятадын хууль зүйн сайдад хүсэлт тавилаа. Нийтдээ 18 хүн нутагтаа ял эдлэх хүсэлт тавьсан” гэлээ.
НЭМЭЛТ: 10.00 цаг
-Д.Наранхүүг Замын-Үүд боомтоор оруулж ирнэ-

Д.Наранхүүг БНХАУ-аас өнөөдөр /2023.09.26/ эх оронд авчирч, саатуулан шалгаж эхлэх тухай тухай мэдээлэл бий ч, хэдэн цагаас, ямар нислэгээр оруулж ирэх нь тодорхойгүй байв. Тэгвэл түүнийг Эрээн-Замын-Үүдийн боомтоор 16.00 цагт оруулж ирэхээр болжээ.
Өнөөдөр БНХАУ-Монгол Улс чиглэлд МИАТ ТӨХК-ийн шууд нислэг байхгүй, харин "Air China" авиа компанийн онгоц 16.00 цагаас газардана. Гэхдээ эл нислэгээр ирэхгүй аж.
ЭХЛЭЛ: 08.00 цаг
-Д.Наранхүүг өнөөдөр эх оронд нь авчирч, саатуулна-
БНХАУ руу оргон зайлж, царай төрхөө хувиргаад байгаа Д.Наранхүүгөнөөдөр /2023.09.26/ эх оронд нь авч ирнэ. Түүнийг авч ирэх ажиллагааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрөө гардаж АТГ, ЦЕГ-ын удирдлагуудтай хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрөгч долоо хоногт энэ асуудлаар БНХАУ-ыг зорьсон билээ.
Уг ажлын багийнхан өчигдөр /2023.09.25/ эх орондоо ирсэн. Харин Д.Наранхүүг өнөөдөр /2023.09.26/ авчрахаар зохицуулалт хийсэн нь энэ. Түүнийг Монгол ирүүт онгоцны буудлаас шууд саатуулах бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүхээр шийдвэрлэх процесс өрнөнө гэсэн үг.
Д.Наранхүүг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, ЭТТ-ын Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдтой хамтран бусдад авлига өгөхийг завдсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм. Тэрбээр нүүрсний хулгайн хэрэг шалгагдаж эхлэхээс өмнө эх орноосоо гарч, улмаар царай төрхөө өөрчилсөн байдалтай явж байгаад БНХАУ-д саатуулагдсан.
Энэ талаарх редакцийн өмнөх агуулга:

Д.Ариунболдоор худалдааны төв бариулж, Д.Наранхүүтэй нүүрсээр холбогдсон Ш.Раднаасэдийн хэрэг Т.Ганзоригынхтой хамт боогджээ бичвэрийг ЭНД ДАРЖ уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм л байна. Чоно хонины арьс нөмрөнө гэгч чинь энэ. Манай хулгайчууд арьсаа солиод эхэлж. Одоо их хурлын танхимд тохой зөлган суугаа Дэлгэрсайхан, Сү.Батболд мэтийн хулгайчуудаа бариач.Сү хулгайчийн хулгайлсан баялагт хэмжээ байхгүй.МАН-ыг санхүүжүүлчихсэн болоод хөдөлж чаддаггүй юмуу, эсвэл эрх баригчдыг авилгадчихсан юм уу энэ хулгайч.Яагаад хууоийн дээнүүр �##�хаад байдаг юм бэ.
бүх үнэнээ ярьж өөрийнхөө ялыг хөнгөлүүлэх хэрэгтэй раднаасэдээс үүрэг өгсөн бол тэрийг нь шууд хэлээрэй наранхүү гэж хүнтэй танилцаж байлаа соёлтой аятайхан хүн гэж боогдсон
оймсчин Ааяа хөөн хэлэлцэх хуулийг хөөцөлдөж баыгаад батлуулсан нь их учиртай даа
Танил царай байна. Дүрээ хувиргасан гэдэг нь худлаа байна даа6 Ийм л төрхтэй хүн байсан
Nymbaatariin hevleliin tuluulugch hezeenii mungunii tuluu
Эгүүрын П.Урнаа мөнгөний боол гэдгийн мэднээ Нямбаатарын хиамны хүүхэн дээ
Нүүрээ хувиргасан гэдэгтн бол итгэхгүй байна өө танайх ямар зөв мэдээлэл хэзээ цацдаг байснын санахгүйн
Эрхэм хүндэт Mobicom танаа‼
Жич: Яг ингээд байна
Би дараа төлбөрт Mobicom дугаар солилгүй хэрэглээд олон жил болжээ. Үнэнч хэрэглэгч бас маш их мөнгө төлсөн байдаг. Сүүлийн 1 жил миний хэвийн байсан дата 10 хоногийн өмнө дуу�####�г боллоо. Би Facebook, insta, мэдээний сайт хэрэглэдэг, зарим мэдээлэл авдаг өөр ямар ч функц ашигладаггүй, зохистой хэрэглээтэй хүн юмсан. Гэтэл сүүлийн үед 10 хоногийн өмнө таны дата дууссан,нэмж мөнгө төлөөд 10 хоногоо сунгуул гэж шахдаг боллоо! Заа гээд худ�##�даад авчихаар 8 хоногийн дараа 10 хоногийн чинь дата дууссан, шинэ сар эхлэхээс өмнө 2 хоногийн датаны төлбөр төл гэж эрээ цээргүй шаардаж нэмэлт төлбөр гарсан гэж д�##�айлган сүрдүүлдэг боллоо. Mobicom-н ийм булай луйварчин үйлдэлд үнэхээр хэлмэгдэж байна. !!! Яах ёстой вэ? Олноороо ярилцаж шэйрлэж зохих удирдлагад нь хүргэхгүй бол энэ түрэмгийлэгч нар" дийлдэхээ болих нээ! ! !????.
Challenge хийнэ үү!!!!!!!!! Дата дуусангуут шууд ар араасаа мсж дата авна уу гэж ирдэг шүү /Хуулбарлаад /тараагаад түгээгээд өгөөрэй???????????? гэнээ. Ер нь бол яг л ингээд байгаа шүү эрхэм Мобикомоо. Өмнө 4 байхад ханг�##�ттай хүрдэг байсан дата одоо 10++ гээд бараг 20 хүрээд бна
Хууль зүйн сайд хуулийн мэргэжлийн хэллэг ойлгохгүй хэдэн сэтгүүлчтэйгээ нийлээд хүнийг зүс царайгаа хувиргасан ,мэс зас�##�д орсон гээд гүтгээд хэвлэл мэдээллээр ярилцлага өгөөд бж даг.хүн гүтгэж доромжлох бас хуультай биш үү