НҮБ: ОХУ зарим украинчуудыг амьсгал хураатал нь тамласан
НҮБ-аас томилсон мөрдөн байцаах алба даваа гарагт /2023.09.25/ гаргасан тайландаа ОХУ-ын эзлэн түрэмгийлэгчид украинчуудыг маш хэрцгийгээр тамлан зовоосон тул зарим нь амьсгал хураасан гэжээ.
Украины асуудлаарх мөрдөн байцаах комиссын дарга Эрик Мосе Женев дэх НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд “Манай баг ОХУ-ын Зэвсэгт хүчин өөрсдийн хяналтад байгаа бүс нутагт эрүүдэн шүүх ажиллагаа өргөн хүрээнд явуулсныг нотлох баримт олсон” гэж тайлагнасан байна.
Тэрбээр нэмж хэлэхдээ “Зарим тохиолдолд эрүүдэн шүүлт хэтэрхий хэрцгий байсан тул хохирогчид нас барсан байна. Орос цэргүүд Херсон мужид 19-өөс 83 насны эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн. Бас гэр бүлийн хүмүүсийг нь хажуугийн өрөөнд хорьж, хүчирхийлэл үйлдэх буйгаа албаар сонсуулсан байна” хэмээжээ.
Украины дайн эхэлснээс хойш ОХУ цэргүүдээ энгийн иргэдийг онилоогүй гэж мэдэгдсээр ирсэн. Иргэд рүү халдсан асуудлаар Мосегийн комисс ОХУ-тай холбогдохыг оролдсон байна.
Комиссын даваа гарагт /2023.09.25/ явуулсан сонсгол дээр Москвад энэ хэрэг хэргийн талаар хариу өгөх боломжийг бүрдүүлж өгсөн ч ОХУ-аас ямар нэгэн төлөөлөгч оролцоогүй аж. Мөн ОХУ-ын Батлан хамгаалах яам тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Украйны бандерүүд украйны орос иргэдийг амьдаар нь шатааж байсныг дурьдах хэрэгтэй
Наад оросууд чинь оркууд шүү дээ,тэднээс соёлт хүний ёс шаардах хэрэггүй-угаасаа байхгүй юм чинь.Гэрманууд зүгээр ч нэг гахайнууд гэж нэрлээгүй байх