Гадаад мэдээДЭЛХИЙ

Кувейт хос гэрлээд гурван минутын дараа салжээ

Кувейт улсад гэрлэлтээ батлуулж, шүүхээс гарч явсан хосууд гурван минутын дараа салсан явдал гарчээ. Учир нь хосууд шүүхийн байрнаас гарч явахад бүсгүй бүдэрч унасан тул залуу нь түүнийг шоглосон байна.

“Q8 News” нэртэй Кувейт сайтаас харвал гэрлэлт батлуулах ажил дуусаад, шүүхийн байрнаас гарч явахдаа эхнэр нь бүдэрч унасан аж. Үүнийг харсан нөхөр унасных нь төлөө эхнэрээ тэнэг гэж хэлжээ.

Нөхрийнхөө хэлсэн явдалд маш их уурласан эмэгтэй шүүхийн байр луу буцаж орж, шүүгчээс гэрлэлтийг нь яаралтай цуцлахыг шаардсан байна. Шүүгч түүнтэй санал нэгдэж тэднийг гэрлэснээс гуравхан минутын дараа гэр бүл салсанд тооцсон аж.

Энэ мэдээ сошиал хуудаснуудаар их явж, олон хүний анхаарлыг татсан байна. Хүмүүс болсон явдлыг уншсаныхаа дараа Твиттер дээр “Хүндлэлгүй гэрлэлт бол анхнаасаа л бүтэлгүйтсэн гэр бүл гэсэн үг”, “Хэрвээ тэр эрэгтэй эхэндээ ийм үйлдэл гаргаж байвал салсан нь дээр” гэх мэт зүйл бичжээ.

Эх сурвалж: Mirror UK

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-26 13:37

Л�##�ын шашинтай эмэгтэй гэхэд зөв л зориг гаргажээ.

БАДАРЧ
БАДАРЧ
2023-09-26 13:46

уг нь гурван удаа т1 гэвэл с�##�даг

Зочин
Зочин
2023-09-27 13:03

laliin shashin

Холбоотой мэдээ

Back to top button